ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хараагүйчүүдийг “ДЦС-4” ТӨХК дэмжин ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч тэднийг дэмжих үүднээс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар санаачлага гарган Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хамт олноор ажлын хөвөнтэй бээлий захиалан хийлгэх саналыг тус үйлдвэрийн захирал З.Болдсайхан, менежер Б.Цэрэнням нарт тавьлаа.

Гүйцэтгэх захирлын тавьсан энэхүү саналыг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан өндөр сэтгэлээр хүлээн авч: “Манай үйлдвэр анх 1964 онд байгуулагдсан. Хараагүй хүмүүсийг ажпын байраар хангах, тэдэнд тохирсон ажпын байрыг олох, тэр хүмүүсийг мэргэжил дадлагад сургаж, хөдөлмөрийн чадвартай болгох зорилготой юм. Хэдийгээр ашгийн төлөө бус байгууллага ч гэлээ бизнес гэсэн утгаараа зохих хэмжээгээр ашигтай ажиллаж байж үйлдвэр маань хөл дээрээ зогсох юм. Яг өнөөдрийн байдлаар бид Монгол гэр, ажлын хувцас, бээлий, шүүр, щётка зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Танай компаниас гаргасан санаачлагыг бид өндөрүнэлж хүлээн авч байна. Та бүгдэд баярлалаа. Бид чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлнэ.” гэж хэллээ.
Энэхүү санаачлагаараа ДЦС-4 ТӨХК нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны 12-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, 2011 оны 4-р сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдсан “Хөтөлбөр батлах тухай” /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 283 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, дэмжиж ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл