Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуусын оролцоо, санаачлагаар хүүхдийн орчин бүрдлээ

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь өнгөрсөн жилд дүүргийн хэмжээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг яахын аргагүй мөн билээ. Дүүрэг, хот байтугай улсын хэмжээнд ийм хэмжээний эмнэлэг шинээр баригдаагүй удсан байдаг. Хэдийгээр ашиглалтанд ороод хагас жил гаруйн нүүр үзэж байгаа ч шинээр байгуулагдсан эмнэлэгт дутуу гачуу зүйл бишгүй л байдаг аж. Тус эмнэлгийн 4-р давхарт хүүхэд, нөхөн үржихүйн тасаг байрладаг бөгөөд өдөртөө 50 гаруй хүүхэд, 100 шахам жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүд үзүүлж эмчилгээ үйлчилгээ авдаг байна.

Тэгвэл UBS телевизийн Улс Төрд Шинэ Манлайлагч төслийн шилдэг оролцогч Н.Баттулгын санаачлагаар, Toyland хүүхдийн тоглоомын дэлгүүр, Sky Professional ХХК нарын дэмжлэгтэйгээр тус давхрын хүлээлгийн танхимд хүүхдийн тоглоомын хэсгийг тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд эрүүл мэндийн төвийн дарга болон эмч, албан хаагчид мөн санаачлагч Н.Баттулга, дэмжигч байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Шинэ тоглоомын хэсгийн талаар эмнэлгийн эмч, ажилчид болон үйлчлүүлэгч иргэд ам сайтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан