УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дэлхийн шилдэг 100 сургуульд 65 оюутан тэнцжээ
БСШУ-ы сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар баталсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг энэ сарын 6-20-нд зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэн бүртгэлд хамарчээ. Тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, UC Berkeley, California-гийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авчээ. Эдгээр оюутнууд өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бүрэн боломжтой юм.
БСШУ-ы сайдын тушаалаар "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Тус ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн болон шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.
Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна.
Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар жилээс жилд өсч байна гэж албаныхан хэллээ. Тиймээс суралцах урилга авсан сургуулийн чансаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр төлөвлөжээ. УИХ-аас 2015 оны улсын төсөвт тодотгол хийн, гадаадад оюутан суралцуулах зардлыг нэмж баталсан тохиолдолд эдгээр иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх аж.

0 Сэтгэгдэл