АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын гишүүн С.Оюун нэр төрөө сэргээлгэхээр цагдаад ханджээ
УИХ-ын гишүүн С.Оюун өөрийг нь илтэд гүтгэн гүжирдэж бичсэн хэмээн “Chuhal.mn” сайтыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна.
Тэрээр гомдолдоо “2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр “Chuhal.mn” сайтад ”УИХ-ын гишүүн С.Оюун "Рио Тинто"-гийн тагнуулч уу?” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн нь УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун намайг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Эх орноосоо урвах” онц хүнд гэмт хэрэгт эрээ цээргүй гүтгэн гүжирдлээ гэж үзэж, гомдол гаргаж байна. Энэхүү сайт нь “... Монгол Улсын УИХ-д гадаадын тагнуулч байдаг гэнэ..., Энэ хүнийг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун гэж хардаж байгааг энэ дашрамд дуулгачихъя. Ямартай ч, С.Оюун ингэж хардуулах бүрэн үндэслэлтэй хүн юм байна” гэх мэтээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, миний нэр хүндэд хэтэрхий бүдүүлэг, бурангуй байдлаар халдсаныг нь тэвчин өнгөрөх аргагүй гэж үзэж байна. Иймд миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж, намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гүжирдлэгийг олон нийтэд тараасан “Chuhal.mn” сайтын эрх бүхий хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Мөн тэрээр тус сайтын эрхлэгчид бусдыг илтэд гүжирдсэн нийтлэлийнх нь төлөө цагдаагийн байгууллагад хандсан тухайгаа мэдэгдсэн байна.
УИХ-ын гишүүн С.Оюун өөрийг нь илтэд гүтгэн гүжирдэж бичсэн хэмээн “Chuhal.mn” сайтыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо “2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр “Chuhal.mn” сайтад ”УИХ-ын гишүүн С.Оюун "Рио Тинто"-гийн тагнуулч уу?” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн нь УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун намайг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Эх орноосоо урвах” онц хүнд гэмт хэрэгт эрээ цээргүй гүтгэн гүжирдлээ гэж үзэж, гомдол гаргаж байна. Энэхүү сайт нь “... Монгол Улсын УИХ-д гадаадын тагнуулч байдаг гэнэ..., Энэ хүнийг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун гэж хардаж байгааг энэ дашрамд дуулгачихъя. Ямартай ч, С.Оюун ингэж хардуулах бүрэн үндэслэлтэй хүн юм байна” гэх мэтээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, миний нэр хүндэд хэтэрхий бүдүүлэг, бурангуй байдлаар халдсаныг нь тэвчин өнгөрөх аргагүй гэж үзэж байна. Иймд миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж, намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гүжирдлэгийг олон нийтэд тараасан “Chuhal.mn” сайтын эрх бүхий хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Мөн тэрээр тус сайтын эрхлэгчид бусдыг илтэд гүжирдсэн нийтлэлийнх нь төлөө цагдаагийн байгууллагад хандсан тухайгаа мэдэгдсэн байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























