ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
”Элгээ хайрлая” аян өрнөлөө
“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн “Элгээ хайрлая” аяныг улс орон даяар зарлалаа.
Монгол Улсын ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сангаас зохион байгуулж буй аяны зорилго хүүхэд залуучууд, олон нийтэд вируст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд зохион бичлэг, гар зургийн уралдаан, зурагт хуудас, постер плакатны загварын уралдаан, нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан, богино хэмжээний кино уран сайхны буюу анимейшн төрлөөр уралдаан тус тус зарлаад байна. Мөн эрдэм шинжилгээний хурлыг тусад нь зарлахаар болжээ. Уг аяны шагналын сан 10 сая төгрөг бөгөөд уралдаанд ирүүлсэн бүх бүтээл нь “Эрүүл элэг” хөтөлбөрийн албан ёсны материал болох юм. Уралдаанд шалгарсан бүтээлүүд Дэлхийн хепатитын өдөр, Дэлхийн элэгний өвчлөлтэй тэмцэх байгууллагуудаар Монгол Улсаа төлөөлөн сурталчилна.
Өнөөдөр Монгол Улсад хепатитын вирусын халдвартай 400 мянган хүн байна. Манай улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэл нь дэлхийн дунджаас даруй 8 дахин их байгаа юм. Хамгийн их сэтгэл түгшээж буй нь ДЭМБ болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт цаашид улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байна. Иймээс ч “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд элэгний С вирусыг эмчлэх эмчилгээний удирдамжийг боловсруулжээ.
“Эрүүл элэг” хөтөлбөрийн “Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр”-ийг ХУД, БГД-т хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийг цаашид улс орон даяар зохион байгуулахаар ажиллаж байна.
“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн “Элгээ хайрлая” аяныг улс орон даяар зарлалаа.Монгол Улсын ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сангаас зохион байгуулж буй аяны зорилго хүүхэд залуучууд, олон нийтэд вируст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл