ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хураагдсан машинуудаас 40-ыг нь хилийн албанд шилжүүлнэ
Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах үүргийг өгч байсан. Тэгвэл өчигдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтаар энэ үүрэг хэрхэн хэрэгжиж буй явц болон үр дүнтэй нь танилцаж, улам эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлд улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал. Хувийн том компаниуд өдөр бүр том жийп хот дотор унадаггүй шиг төрийн байгууллагын удирдлагууд ч ийм байдлаар хандах учиртай гэлээ. “Том машинуудыг лацдаж хураах, зарж борлуулах зорилго тавиагүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэйд шилжүүлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бүтээсэн машины ажил үүрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжүүлэх учиртай” гэсэн юм.
Одоогийн байдлаар нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. Машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харьяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байгааг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго хэллээ. ТӨХ-ноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд өнөөдрийг хүртэл машинаа хураалгаагүй байгаа аж. Нийтдээ 80 машин байна. Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогийг харгалзан том оврын машинуудыг нь хураагаагүй гэнэ.
Мөн Засгийн газрын автобааз 400 машины гарааш барьжээ. Орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгааг ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго танилцуулав.
Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардалд нийт 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Ингэхээр 2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байх, ашиглалтын зардлаа хэмнэх замаар төсвийн ачааллыг бууруулах боломжтой юм.

0 Сэтгэгдэл