ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн Баянгол дүүрэг орон сууцны 13 давхар барилга нурах гэж байна гэнэ

III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байрны дэргэд, хуучин гараж байсан газарт "BJB" компани 20 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхэлж суурь ухаж эхэлснээс болоод орон сууцны энэ барилгын сууринд нөлөөлөн хана нь цуурч нурахад хүрсэн байна. Ийм учраас Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ орон сууцанд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж “Эрхэс” зочид буудалд түр байрлуулах арга хэмжээг өнгөрсөн шөнө авч хэрэгжүүлжээ.
Өчигдөр орой 19:00 цагийн үеэд эхэлсэн энэ арга хэмжээний үр дүнд 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Орон сууцны барилыг ойрхон барилга барьж, газар шорооны ажил хийж болдохгүй хэмээн энд барилга барих зөвшөөрлийг цуцлуулахаар Дүүрэг удаа дараа хандсан ч үл тоосон. 20 давхар барилга учраас БХБЯ л зөвшөөрөл өгсөн юм билээ. Энэ айл өрх, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бүхий л зардлыг энд барилга барих гэж байсан тэр компани хариуцана” гэжээ.
Ийнхүү хот төлөвлөлт, аюулгүй байдлыг үл харгалзан хэн дуртай хүн барилга барих зөвшөөрөл өгч, хэн дуртай хүн барилга барьдаг явдал бас нэг гай ийн дагууллаа.

0 Сэтгэгдэл