ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
АТГ-т сануулга өглөө
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзахдаа " Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна" гэж онцлон анхааруулав.

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр ихэнх тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл ангийг хэрэглэж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах хууль эрхзүйн орчин байгааг сануулав.өн Тахарын албаны тухай хууль шинээр батлагдсан бөгөөд хэргийн бодит байдлыг илрүүлэхэд саад болж буй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах, байцаагдаж буй этгээд бусдад нөлөөлөхөөс сэргийлэх, оргон зайлсан тохиолдолд тухайн этгээдийг эрэн сурвалжлах үндсэн чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Иймээс Авлигатай тэмцэх газар цаашид шинээр батлагдсан хууль эрхзүйн орчныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, бусдыг шууд барьж хорьдог бурангуй аргаас татгалзаж, бусад хуулийн шинэ боломжуудыг хэрэглэхийг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Зочин
Одоо өөрсдөө хоригдох дөхөөд ирхэрээрээ амиа бодож банйа
2015.04.21