УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн эхэлжээ
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотноо Оросын хөгжмийн зохиолын олон улсын төгөлдөр хуурчдын 13 дахь удаагийн тэмцээн болж буй юм. Энэ сарын 10-нд өндөрлөх уг тэмцээний 6-9 насны ангилалд А.Аминзаяа, 10-13 насны ангилалд Б.Сувд, Б.Ану, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааны охин Амина болон М.Заяа, 14-17 насны ангилалд А.Анужин, Б.Сарнайцэцэг, Э.Ундрал, Г.Түвшинтөгс, Т.Отгонбулган, У.Сэлэнгэ, Ү.Уртнасан, 18-32 насны ангилалд Ч.Дөлгөөн нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа билээ. Хөгжим бүжгийн коллежийн урдаа барьдаг хүүхдүүд оролцож байгаа болохоор ихээхэн найдлага тавьж байгаа аж. Өмнө нь олон улсын чанартай тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан хүүхдүүдээ АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд маань Сан Хосе хотын “Le Petit Trianon” театрт очиж дэмжиж байгаа гэнэ шүү.
А.Цагаан
0 Сэтгэгдэл
























