Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаярыг СЕХ бүртгэж авахгүй байхыг сануулсан прокурорын бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлнэ. Түүний шүүх хурал болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаярыг СЕХ-нд бүртгэж авахаа түр хойшлуулсан. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын орлогч, улсын яллагч Е.Сагсай нар өнгөрсөн долоо хоногт СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ.
 
    Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг аж. Мөн СЕХ-ны дарга Н.Лувсанжав “МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор ямар нэгэн ял шийтгэлгүй байгаа тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдээд байсан ч ийнхүү бүртгэх асуудлыг түр хойшлуулсан байна.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийхдээ “Шүүхээс ял шийтгэл аваагүй тохиолдолд СЕХ бүртгэж авах ёстой. Өмнө нь СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Мөн шүүхээс ял шийтгэл аваагүй байхад, шүүгч, прокурор СЕХ-нд албан бичиг илгээсэн нь өөрөө хууль бус үйлдэл” хэмээн мэдэгдэв.

  Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын орлогч, улсын яллагч Е.Сагсай нарын СЕХ-нд хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан