Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Стандартчилал хэмжилзүйн газар ардчиллыг дэмжигчдийг ажлаас нь халсан уу
Стандартчилал Хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ажилчдаа бөөнөөр нь үндэслэлгүйгээр халсан тухай тус байгууллагын албан хаагчид өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Тэрээр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр 2010 оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор халагдсан ч Тэргүүн шадар сайд Г.Алтанхуягийг Засгийн газраас гарсны дараа эргээд л албан тушаалдаа томилогдсон гэнэ. Даргын суудалдаа эргэж ирээд удаагүй байгаа ч 13 хүнийг ажлаас нь халах тушаал гаргаж амжжээ. Өөрийн дураар ийн халаа солио хийсэн нь цаанаа улс төрийн зорилготой гэх хардлага төрүүлж байгааг ч ажилчид нь нуугаагүй. Учир нь, тэрээр ажилчдынхаа дундаас АН-ыг дэмжигчдийг онцлон халсан аж. Энэ тухай  тус газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга байсан Д.Анхбаяр “Мэдээж 13 хүнийг зүгээр л яв гээгүй. Хуулийн ямар нэг зүйл заалт ашиглаж, шалтаг гаргаж байгаад халсан. Гэхдээ цаад шалтгаан нь улс төрийн зорилготой гэдэг нь илт. Сонгуулийн шинэ хуульд тойрог, хэсгийн хороодын ажилтнуудыг төрийн албан хаагчдаар бүрдүүлнэ гэж заасан. Тиймээс АН-ыг дэмждэг хүмүүсийг ажилгүй болгож буй нь энэ бололтой. Мөн Г.Гантөмөрийн гар хөл болсон тамгын газрын дарга Тунгалаг гэж хүн бий. Энэ эмэгтэй АН-ын гишүүн байснаа М.Энхсайханыг дагаад  ҮШН-ыг байгуулахад нь хамт явсан хүн. Харин одоо МАН-ын гишүүн. Г.Гантөмөр, Тунгалаг нар үгсэн хуйвалдаж биднийг халсан” гэв.

Хууль бусаар ажлаасаа халагдсан албан хаагчид гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Тэдний гурав нь Төрийн албаны зөвлөл, гурав нь Захиргааны хэргийн шүүх, гурав нь дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа гэсэн. Мөн Шадар сайд М.Энхболдод хандаж хариуцсан газарт нь асуудал үүсээд, ажилчдынх нь эрх ашиг зөрчигдөж байхад анхаарлаа хандуулаач гэсэн шаардах бичиг илгээхээр болжээ.

Энэхүү халаа сэлгээ­ний талаар Төрийн алба­ны зөвлөлийн дарга Д.Зүм­бэрэллхамаас тодруула­хад, “Ийм олон хүн халсан гэж би сонсоогүй. Төрийн албаны зөвлөлийн зүгээс хууль бус томилгоотой, боловсролын бичиг баримт нь хуурамч гэсэн цөөн тохиолдолд албан хаагчийг ажлаас нь халах үүрэг өгдөг. СХЗГ-ын тухайд зөрчилтэй хүн ийм олон байх учиргүй. Тиймээс манайхаас хүн халах үүрэг өгөөгүй” гэв.

Халагдсан ажилтнууд чад­лын­хаа хэрээр заргалдана гэдгээ мэдэгдсэн. Тэд СХЗГ-ын зургаан жилийн үйл ажил­лагаанд мониторинг хийлгэхийг хүсч буй аж. Учир нь, өөрсдөөс нь болж байгууллагын ажил цалгардаагүй гэдгийг нотолж, харин Г.Гантөмөр даргын ажиллаагүй хоёр жилийн хугацаанд СХЗГ-ын хөрөнгө оруулалт 12 дахин нэмэгдэж, дэлхийн түвшний үнэт металлын лаборатортой болсон гээд олон ахиц гарсан зэргийг нийтэд дэлгэхийг хүсчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан