Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Жим Хоудес: Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой зарим материалтай танилцсан
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хуралд АНУ, Хонконгийн хуулийн фирмийг төлөөлж хоёр ажиглагч оролцсон юм. Тэдний нэг АНУ-аас ирсэн өмгөөлөгч, хуульч Жим Хоудесээс цөөн асуултад хариу авлаа.



-Танд энэ шүүх хуралд ажиглагчаар оролцож өгөөч гэж хэн нэгэн хүсэлт тавьсан уу?
-АНУ-ын хуулийн фирмийн хүсэлтээр ирсэн.

-Энэ хуулийн фирмд МАХН, эсвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон тэдний ар гэрийнхнээс ч юм уу?
-Би мэдэхгүй байна. Та бүхэн ойлгоорой. Би хэн нэгний хөлс, зардлаар Монголд ирээгүй. Хувиараа, биеэ даасан ажиглагч. Миний хувьд олон улсад иргэний болон эрүүгийн, дайны гэм мэт олон хэрэг дээр ажиллаж, туршлагажсан. Тиймээс би Монголын шүүх байгууллага, үүсч буй нөхцөл байдалтай нь танилцахаар ирсэн юм.

-Өмнө нь улс төрийн томоохон зүтгэлтний холбогдсон ийм хэрэгт ажиглагчаар оролцож байв уу. Тухайлбал, аль улсад вэ?
-Сир, Африк, Египедийн орнуудад иргэний, эрүүгийн, дайны хэргүүдэд албан ёсны ажиглагч, өмгөөлөгчөөр оролцож байсан.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын холбогдсон хэргүүдийн тухай хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Мэдээж, би түүний хэрэгтэй холбоотой зарим материалтай танилцсан.

-Монголын шүүхийн хараат бус байдлын талаар ямар дүгнэлтэд хүрч байна вэ?

-Яг одоохондоо энэ талаар байр сууриа илэрхийлмээргүй байна.
-Бүх шатны шүүх хуралд нь оролцох уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна.

-Шүүх хурал энэ сарын 12-ныг хүртэл хойшиллоо. Та тэр болтол Монголд байх уу?
-Уучлаарай, би одоо явлаа. Энэ талаар өөр хүнээс мэдээлэл аваарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан