ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хаймар хүзүүтэй хүүгийн өвчний учрыг эмч нар тайлж чадахгүй байна

Энэтхэг ер бусын ховор өвчтэй, хүү амьдарч байна. 12 настай Махендра Ахирварын хүзүүний булчин нь маш сулхан болохоор толгойгоо дааж чаддаггүй, нэг бол цээж рүүгээ, эсвэл баруун мөрөөдөө унжиж байдаг байна. Аргаа барсан аав ээж нь ингэж зовж байснаас бараг үхсэн нь дээр дээ гэж ярьдаг болжээ. Жаал хүүгийн ааь 34 настай Мукеш, 35 настай Сумитра нар энэтхэгийн өнцөг булан бүрийн 50 гаруй эмчид хандсан ч тэдний хэн нь хүүг эмчлэх арга санал болгож чадаагүй гэнэ. “Тэр өөр бие дааж юу ч хийж чаддагүй. Зүгээр л өдөржингөө өрөөний буланд сууж байдаг юм. Энэ чинь амьдрал биш шүү дээ” гэж Сумитра хүүгийнхөө тухай ярьжээ. Хүү хоол идэх, ариун цэврийн өрөө орох гээд бүхий л хөдөлгөөнд нь хүний туслалцаа хэрэгтэй байдаг байна.

“Одоо хүү минь өсч байгаа болохоор тэр бүрий өргөж яваад байж чадахаа больж байна. Эмч нар хүүд минь тусалж чадахгүй бол бурхан л ивээлдээ авах байх даа” гэж ээж нь хэлж байна.
Нэг ах, нэг эгч, бас нэг дүү нь цоо эрүүл төрсөн байхад Махендра л ой хагастай байхаасаа л ийм зовлонд нэрвэгджээ. Сургуульд ч явж чадахгүй, ах эгч нараас нь өөр танил найз нөхөдгүй хүүгээ бусдын адил сургуульд явж, хүүхдүүдтэй тоглож байхыг нь харахсан гэж хүсдэгээ хүүгийн аав Мукеш ярьжээ.

0 Сэтгэгдэл