ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Монгол тайван амгалан орны тоонд орж байна
Сиднейн Эдийн засаг, энхтайвны хүрээлэнгийн шинжээчид 2007 оноос хойш хийсэн судалгааныхаа дүнд дэлхий дахинаа хүчирхийлэл жилээс жилд хэлбэрэлтгүй өсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнгөрсөн 2014 онд гэхэд л 162 орноос 50 улсад нь аллага 8 хувь өссөн байна.
Дээрх 162 орныг хүн амд ногдох аллага, зэвсгийн тоо, шоронд хоригдож байгаа хүн, хүчирхийлэл, улстөрийн тогтвортой байдал, гадаад дотоодын зөрчил мөргөлдөөн зэрэг 23 шалгуураар тус бүрийг нь 1-5 оноогоор үнэлжээ. Оноо хэдий л бага байна төдий амар амгалан гэж үзсэн байна.
Хамгийн тайван орныг Исланд улс тэргүүлсэн бол Дани, Австри, Шинэ Зеланд, Швейцар, Финлянд, Канад, Япон, Бельги, Норвеги улсууд араас нь оржээ.
Хамгийн их аллага гарсан орноор африкийн өмнөд Сахар болон Төв Америкийн орнууд орсон байна. Сирид гэхэд л хүчирхийлэл 2007 оноос хойш 70 хувь өссөн байна.
Хорватад харин байдал сайжирч 23 нэгжээр урагш ахижээ. Бенин ч гэсэн нэг жилийн дотор зургаан байраар урагшилж харьцангуй тайван болжээ. Өмнөд Африкийн Чадад 2010 онд цус урсгасан иргэний дайн дууссанаар хөршүүдтэйгээ сайн харьцаатай болж дөрвөн байраар урагш ахисан байна.
Улс төрийн талаар тогтвортой, 2006 онд хөрш Ливантай энхийн гэрээ байгуулсан ч гэсэн зэвсэглэлээр хэт их хөөцөлдөж байгаагаараа Израиль улс зуугаас хойшхи байранд оржээ. Мөн Гүрж, Армян улс ч гэсэн сүүлийн үед хөрш орнуудтайгаа сөргөлдөх нь гайгүй болж байгаа болохоор хүчирхийлэлтэй орны тооноос хасагдаж байгаа юм байна.
Буддын шашинт орнуудаас Монгол энхтайванч, ардчилсан үзүүлэлтээрээ эхний зууд багтсан байна.
Арлын Тайванийн ерөнхийлөгч Ма Инзю эх газрын Хятадтай энхтайвны яриа хэлэлцээр амжилттай хийж байгаагаараа 26 дугаар байрт оржээ. Гаитид аллага, хүчирхийлэл буурч өмнөх жилүүдээсээ 20 байраар дээшилсэн гэнэ.
Сиднейн Эдийн засаг, энхтайвны хүрээлэнгийн шинжээчид 2007 оноос хойш хийсэн судалгааныхаа дүнд дэлхий дахинаа хүчирхийлэл жилээс жилд хэлбэрэлтгүй өсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнгөрсөн 2014 онд гэхэд л 162 орноос 50 улсад нь аллага 8 хувь өссөн байна. Дээрх 162 орныг хүн амд ногдох аллага, зэвсгийн тоо, шоронд хоригдож байгаа хүн, хүчирхийлэл, улстөрийн тогтвортой байдал, гадаад дотоодын зөрчил мөргөлдөөн зэрэг 23 шалгуураар тус бүрийг нь 1-5 оноогоор үнэлжээ. Оноо хэдий л бага байна төдий амар амгалан гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл