Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Дээврээр дамждаг Карлсон буюу Т.Дуламдорж


Захирлаа өөрчлөхгүй гэсэн “Монгол шуудангийнхан баасан гарагаас суулт зарлаад байх хугацаанд ер бусын сонин үйл zвдлууд ар араасаа хөвөрч байна. ТӨХ-ноос энэ компанид 10 жил ажиллаж, газар хэлтсийн захирлаас гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажилласан Ц.Батсайханыг халж оронд нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан Т.Дуламдоржийг томилох шийдвэр ах шийдвэр гаргажээ.
Гэтэл ажиллагсад нь энэ шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Шадар сайд асан Тэрбишдагвын “цүнх баригч”-туслах гэгддэг Т.Дуламдорж нь 2012 оны 10 дугаар сард ОБЕГ-ын даргаар томилогдож очсон хүн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын чухал байгууллага болох энэ газарт  гамшиг нүүрлэж доройтсоор одоо “сэхээнд” ороод байгаа хэмээн ярьж бичиж байсан нь саяхан.
Нэг байгууллагыг сэхээнд оруулчихаад одоо бас нөгөө байгууллагын даргын сэнтийд залрах гэсэн энэ эр бас ч гэж зүгээргүй нэгэн бололтой.
Тэрээр “Монгол шуудан” компаний захирлын албыг авч, сэнтийд нь залрах гэж үхэн хатан зүтгэж байгаа гэнэ.

Эхлээд баасан гарагт ажил тарчихаад байхад ТӨХ-ны хэдэн хүнтэй очиж дотогш нэвтрэх гэж оролдсон байна. Бас ч үгүй нэвтрүүлэхгүй гэсэн ажилтныг загнаж бүдүүлэг авирласан гэнэ. Дараа нь амралтын өдөр бас очод орж чадаагүй болохоор ням гарагийн өглөөгүүр дээврээр дамжин дотогш орох гэж байгаад ажилчдад нь баригдсаныг ажилагсад нь ярьжээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгөөр багагүй мариалсан, албан тушаалгүй бол үхэх гээд байгаа  энэ эр бас “Дээврээр дамждаг Карлсон” болохыг оролдсон нь энэ.

Ажиллагсдаа ойлгож, дэмжиж тусалж ажилладаг Батсайхан даргыгаа өөрчлөхгүй хэмээн жагссан "Монгол шуудан" компанийн хоёр ажилтныг цагдаагийнхан баривчлан саатуулж байцаалт авсан явдал  ч бас гарчээ. Сайн хүнийг муу этгээдээр солих сонирхол цагдаагийнханд бас байгаа бололтой.

Үйл явдал цаашаа үргэлжилж л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан