ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүссэн зээлийн 80 хувьд батлан даалт гаргана
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас манай улсад хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх” төсөл зээлийн батлан даалт үзүүлдэг. Уг төслийн хүрээнд зээлийн батлан даалтын үйлчилгээг орлого багатай иргэдэд олгох, тэдгээрийн амьжиргааг тэтгэх ажээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон даяар олгож буй нийт зээлд 80 хувийн багцын батлан даалт гаргахаар Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Төрийн банк харилцан шийдвэрлэж “Батлан даалтын гэрээ”-нд гарын үсэг зуржээ.
Өнөөдөр өрхийн үйлдвэрлэл болон бизнес эрхлэх хүсэлтэй ч барьцаа хөрөнгөгүй тул зээл авч чадахгүй иргэд олон бий. Иймд “Багцын батлан даалт” хэмээх санхүүгийн шинэ арга хэрэгсэл нэвтрүүлснээр бага хэмжээний зээл авч чадахгүй байгаа иргэдэд боломж олгож буй юм. Үүнээс гадна авахыг хүссэн иргэд батлан даалт хүссэн нэмэлт өргөдөл материал бүрдүүлэх, батлан даагчийн шийдвэрийг хүлээж хугацаа алдахгүй зэрэг хүндрэл учрахгүй болжээ. Өөрөөр хэлбэл, банк тухайн зээлдэгчид зээл олгохоор шийдвэрээ гаргамагц түүнд батлан даалт гаргуулах боломж автоматаар үүсэх аж. Батлан даалтын хэмжээ нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүссэн зээлийн 80 хувьд батлан даалт гаргана. Тухайлбал, таван сая төгрөгийн зээлд 80.0 хувь буюу дөрвөн сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн хүссэн 10 сая төгрөгийн зээлд найман сая төгрөгийн батлан даалт гаргах ажээ. Харин зээлдэгч батлан даалт гаргуулсны шимтгэлд батлан даасан дүнгийн нэг хувьтай тэнцэх төгрөг төлнө.

0 Сэтгэгдэл