ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар автомашин жолоодсон бол хоёр жил эрхээ хасуулах уу
Манай улсад тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд эрчимтэй өсч, 2014 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 674.869 автомашины 61.7 хувь буюу 416.360 автомашин нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларч, түгжрэл саатал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон удаа дараагийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл, заалт хүчингүй болж хамрах хүрээ нь багассан. 1999 оны өөрчлөлтөөр хүчингүй болсон зүйл, заалтууд 2001 оны хуулиар буцаан сэргээгдэж, 2008 оны хуулиар зарим нь дахин хүчингүй болсон зэргээр хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрсэн. Түүнчлэн хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү боловсруулаад байгаа юм. Тус хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалаа. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсны хуралдаанд оролцсон гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Г.Батхүү гишүүн дээрх хуулийн төслийг боловсруулахдаа Монголд хэрэгжүүлэх боломжтой зургаан орны ижил төстэй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг судалж, манай нөхцөлд зохицуулж хэрэгжүүлэх боломжтойг нь зохицуулсан маягаар боловсруулсан байна. Жишээ нь, Япон Улсад 70-аад онд замын хөдөлгөөний эрсдэл, тэр дундаа согтуугаар машин жолоодох явдал өндөр байсан. Иймд торгуулийн хэмжээгээ 400 ам.доллар хүртэл нэмэгдүүлснээр замын хөдөлгөөний зөрчил 80 орчим хүртэл хувиар буурсан туршлага байдаг юм байна. Иймд хариуцлагын механизм зөв байх ёстой. Хуулийн төсөлд зөрчил гаргасан жолооч 1000 төгрөгөөр торгуулах уу, хоёр жилээр эрхээ хасуулах уу гэсэн хариуцлагыг оруулж өгсөн.

0 Сэтгэгдэл