Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Венесуэль улс Орос, Хятадаас цаашид ч зэвсэг авна гэнэ
Венесуэлийн ерөнхийлөгч Николай Мадуро улс орон нь санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч цаашид Орос, Хятадаас зэвсэг худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин эх орон, ард түмнээ хамгаалахад бэлэн байхын тулд Орос Хятадтай байгуулсан зэвсэг худалдан авах гэрээгээ үргэлжлүүлнэ гэжээ. Харин Венесуэлийн санхүүгийн байдал хүндэрч байгаа нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасантай холбоотой гэнэ.
Ерөнхийлөгч Мадуро өөрийн нь эх оронд энхтайванч ард түмэн амьдардаг гээд хамгийн гол нь “Гадаадын империалистуудыг өмнөд америкийн энэ сайхан орны газар нутаг усанд гутлаараа гишгүүлэхгүй байх”-ыг төрийн тэргүүний хувьд эрмэлзэх ёстой гэжээ.
Мадуро өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Венесуэлийн “Үндэсний аюулгүй байдлын хангахад байгуулсан гавьяаны төлөө” одонгоор шагнасан юм.
Энэ шагналыг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес гардуулж өгөх үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу цэргийн болон, зэвсэг техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцож үр дүнтэй хэлэлцээр байгуулсан юм байна. Мөн энэ хоёр улс хамтарсан цэргийн сургууль хийж байхаар тохиролцжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Николай Мадуро улс орон нь санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч цаашид Орос, Хятадаас зэвсэг худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин эх орон, ард түмнээ хамгаалахад бэлэн байхын тулд Орос Хятадтай байгуулсан зэвсэг худалдан авах гэрээгээ үргэлжлүүлнэ гэжээ. Харин Венесуэлийн санхүүгийн байдал хүндэрч байгаа нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасантай холбоотой гэнэ. Ерөнхийлөгч Мадуро өөрийн нь эх оронд энхтайванч ард түмэн амьдардаг гээд хамгийн гол нь “Гадаадын империалистуудыг өмнөд америкийн энэ сайхан орны газар нутаг усанд гутлаараа гишгүүлэхгүй байх”-ыг төрийн тэргүүний хувьд эрмэлзэх ёстой гэжээ.
Мадуро өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Венесуэлийн “Үндэсний аюулгүй байдлын хангахад байгуулсан гавьяаны төлөө” одонгоор шагнасан юм.
Энэ шагналыг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес гардуулж өгөх үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу цэргийн болон, зэвсэг техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцож үр дүнтэй хэлэлцээр байгуулсан юм байна. Мөн энэ хоёр улс хамтарсан цэргийн сургууль хийж байхаар тохиролцжээ.
0 Сэтгэгдэл
зочин
хөгийн америк манай дүр эсгэгчид хамт нөгөө ертөнцөд явах байх доо
2015.04.07
























