Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын гишүүн С.Оюун хөрөнгө, орлогоо тайлбарлав
УИХ-ын хэд хэдэн гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн учир АТГ-аас тэднийг УИХ-ын Ёс зүйн хороонд ховлосон билээ. Энэ дагуу гишүүд эхнээсээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тайлбар хийж, буруу, худал мэдүүлснээ залруулж эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун өнгөрсөн оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нөхөр Ч.Энхбаярын 61,88 хувь эзэмшдэг “Амиада” компанийн хувьцааг мэдүүлээгүй байна. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хорооноос үүнд тайлбар хүссэн аж. Тэрээр тус хороонд өгсөн тайлбартаа “Миний нөхөр Ч.Энхбаяр энэ оны хоёрдугаар сарын 7-нд “Амида” компанийн 61,88 хувийн хувьцааныхаа 32 хувийн эзэмших эрхийг тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гансүхэд шилжүүлсэн. Энэ өөрчлөлтийг хоёрдугаар сарын 8-нд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийг би хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ үнэн зөв тусгасан боловч хуульд заасанчлан 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болголгүй 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдах ёстой өөрчлөлтийг урьдчилан мэдүүлснээр зөрчилтэй мэт харагдахаар болжээ” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан