Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Сүйрсэн Airbus-ын хоёрдугаар нисгэгч өөрийгөө “Тэнгэрийн шулам” гэж нэрлэжээ
Альпын нуруунд сүйрсэн зорчигч тээврийн Airbus A320 онгоцны нисгэгч Андреас Лубиц планшетдаа өөрийгөө “Тэнгэрийн шулам” хэмээн бичсэн байсныг үүнийг судалсан хуулийнхан илрүүлсэн байна.
Дюссельдорфын прокурор үүний өмнө Лубицын компьютерт амиа хорлох аргууд, нисгэгчийн кабин онгойлгох төхөөрөг зэргийн тухай мэдээлэл байсныг илрүүлсэн гэж мэдэгдэж байсан юм. Мөн агаарын тээврийн Lufthansa компани Лубиц бүр 2009 онд өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн ажил олгогчдо мэдэгдэж байсан, харамсалтай нь түүний ажиллаж байсан Lufthansa-ын охин компани Germanwings-ийн түүнийг эмчилгээнд явуулалгүй, шинжилгээгээр тэр эрүүл гэж гарсан байжээ.
Өнгөрсөн 3-ны өдөр мөрдөн байцаагчдын хүлээж авсан онгоцны хоёр дахь “хар хайрцганд” онгоцыг хоёрдугаар нисгэгч нь сүйрүүлсэн баталгаа байсан юм. Эхний “хар хайрцганд” ч гэсэн Лубиц онгоцны кабинд ганцаараа байхад онгоц 30 метр хүртэл доошилж байсан нь бичигдсэн байжээ.
Германы агаарын тээврийн Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселоноос Дюссельдорф руу 150 зорчигтой нисч яваад гуравдугаар сарын 24-нд уул мөргөн осолдсон юм.
Альпын нуруунд сүйрсэн зорчигч тээврийн Airbus A320 онгоцны нисгэгч Андреас Лубиц планшетдаа өөрийгөө “Тэнгэрийн шулам” хэмээн бичсэн байсныг үүнийг судалсан хуулийнхан илрүүлсэн байна. Дюссельдорфын прокурор үүний өмнө Лубицын компьютерт амиа хорлох аргууд, нисгэгчийн кабин онгойлгох төхөөрөг зэргийн тухай мэдээлэл байсныг илрүүлсэн гэж мэдэгдэж байсан юм. Мөн агаарын тээврийн Lufthansa компани Лубиц бүр 2009 онд өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн ажил олгогчдо мэдэгдэж байсан, харамсалтай нь түүний ажиллаж байсан Lufthansa-ын охин компани Germanwings-ийн түүнийг эмчилгээнд явуулалгүй, шинжилгээгээр тэр эрүүл гэж гарсан байжээ.
Өнгөрсөн 3-ны өдөр мөрдөн байцаагчдын хүлээж авсан онгоцны хоёр дахь “хар хайрцганд” онгоцыг хоёрдугаар нисгэгч нь сүйрүүлсэн баталгаа байсан юм. Эхний “хар хайрцганд” ч гэсэн Лубиц онгоцны кабинд ганцаараа байхад онгоц 30 метр хүртэл доошилж байсан нь бичигдсэн байжээ.
Германы агаарын тээврийн Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселоноос Дюссельдорф руу 150 зорчигтой нисч яваад гуравдугаар сарын 24-нд уул мөргөн осолдсон юм.
0 Сэтгэгдэл
























