ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Шадар сайд У.Хүрэлсүх Cоёл урлагийн байгууллагын төлөөлөлүүдтэй уулзлаа
Монгол түмний баяр үндэсний их баяр наадмаа энэ жил хэрхэн зохион байгуулах талаар Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх соёл урлагийн төлөөлөлүүдийг хүлээн авч, санал бодлоо солилцсон байна. Баяр наадмын үеэр монгол түмнээ хэрхэн сэтгэл хангалуун баярлуулах, наадмын нээлт болон хаалт, төрийн хүндэтгэлийн концертийг хэрхэн хийх зэрэг наадмыг тойрсон олон асуудлын талаар тус уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтанд оролцогч соёл урлагийн байгууллагынханд хандан “Үндэсний их баяр наадам бол бидний эв нэгдлийг илэрхийлсэн төрийн ажил учраас соёл урлагийн байгууллагынхан хариуцлагатай хандаж оролцох ёстой. Энд улс төржилт байх ёсгүй. Төрийн наадам бол бүх монгол түмний эв нэгдлийн баяр учраас сахилга, хариуцлагатай байж хүн бүр сэтгэл гаргаж хоорондоо харилцаа хамааралтай, хамтын ажиллагааг эрхэмлэж зохион байгуулах хэрэгтэй. Уран бүтээлчдээ дэмжиж соёл урлагийн байгууллагуудаа түшиж ахмад, дунд, залуу үеийн залгамж халааг хангасан, санал бодлыг нь тусгасан байдлаар хандан өндөр түвшинд зохион байгуулахыг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн салбар хорооны дарга, БСШУ-ны дэд сайд Д.Төмөрбаатар болон бусад соёл урлагийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл