ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
Улаанбаатар цэвэр агаар төсөл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн танилцуулгатай нийслэлийн удирдлагууд танилцлаа.

Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэгцээг хангах 5 дугаар цахилгаан станцыг 2018 оноос өмнө барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 2030 онд нийслэлийн хэмжээнд дулааны хэрэгцээ 126 хувиар нэмэгдэж, дулааны станцуудын хүчин чадалд үндэслэн дулаан хангамжийн ачааллыг тодорхойлох шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотын дулаан дамжуулах системийг Баруун Зүүн гэсэн хоёр системд хуваах бөгөөд баруун системийг 3 ба 4 дүгээр цахилгаан станцаас зүүн системийг шинэ 5 дугаар цахилгаан станц ба 300 гкал-ын Дулааны станцаас хангах юм. Энэхүү дулааны станц нь оргил ачааллын үед ачаалал зохицуулах байдлаар ашиглах боломжтой.
Уг төслийн хөрөнгө оруулалт шийдэгдвэл эхний хэсэгт 88.0000 оршин суугчдыг дулаан хангамжийн төвлөрсөн системд холбох бололцоотой юм. Ингэснээр агаар бохирдуулагч зуух хэрэглэснээс үүсэх тоосжилтыг 46 хувиар, хүхрийн давхар ислийг 86 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хоёр дахь хэсэгт холигч насосыг барилгуудад, тохируулах хаалтуудыг орон сууцуудад суурилуулсанаар дулааны хэрэглээг 10-15 хувиар бууруулах боломж бүрдэнэ гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл