ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Айлаас илэрсэн мөнгөн усны агууламж нь стандарт хэмжээнд байжээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долоодугаар орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.
Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь ч стандарт хэмжээнд гарчээ. Тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долоодугаар орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.
Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь ч стандарт хэмжээнд гарчээ. Тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
0 Сэтгэгдэл
























