Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
З.Ойдов аваргад үнэмлэх өгөхөөс татгалзжээ
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАХН-аас нэр дэвшигч З.Ойдовт нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг өгөхөөс татгалзсан байна. Сонгууль хаяанд ирчихсэн ийм эгзэгтэй үед  ацан шалаанд ороод буй Гавьяат тамирчин СЕХ-нд хандсан хэдий ч ямар нэг шийдэлд хүрээгүй аж. Дэлхийн хошой аваргад “бойкот” хийсэн шалтгаанаа тойргийн сонгуулийн хорооныхон “МАН-ын гишүүн МАХН-аас нэр дэвших боломжгүй. Та МАН-ын гишүүнчлэлийн үнэмлэхээ албан ёсоор хүлээлгэж өгөөгүй юм байна. Тийм учраас өөр намаас нэр дэвших боломжгүй” хэмээн тайлбарласан гэнэ. Харин З.Ойдов гавьяат энэ тухайд “Намын нэр солигдсонтой холбоотойгоор шинээр үнэмлэх олгохдоо гишүүдийн санал хүсэлтийг харгалзан үзээгүйгээс ийм үл ойлголцол гараад байна. Би анхнаасаа МАХН-д элссэн. Одоо ч тэр намынхаа гишүүн хэвээр байгаа. Тиймээс миний энэ байдал хууль зөрчсөн үйлдэл биш. Харин гишүүдийнхээ санал сэтгэгдлийг сонсоогүй МАН өөрөө хууль зөрчсөн” хэмээн үзэж байгаа аж.

М.БАТЧУЛУУН

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан