Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Бие даан нэр дэвшигч Х.Болорчулууныг “Хавсайдаж” унагахаар шийджээ

Энэ жилийн УИХ-ын сонгууль тойрог тойрогтоо онцлогтой, том жижиггүй өрсөлдөөнтэй ширүүн болох шинжтэй байна. Ялангуяа наран ургах зүг Дорнод аймагт мөнгөндөө дулдуйтсан Н.Номтойбаяр, туршлагадаа эрдсэн Д.Одбаяр тэргүүтэй 10 гаран нэр дэвшигчид Дорнодын 2 мандатын төлөө өдөр шөнөгүй тэмцэлдэж эхэллээ. Энэ дунд тус аймгийн уугуул Халхгол сумын харъяат, “Дорнод гурил” ХХК-ийн захирал Болорчулуун МАН-тайгаа тэрсэлдэн УИХ-д нэрээ дэвшүүлсэн явдал нь эрх баригч 2 намынх нь хувьд том “Шаврын хаалт”  болоод байна. Дорнод нутгийнхны нүдэн дээр цэцэглэн хөгжсөн түүний бизнесийн амжилтыг хэн ч үгүйсгэхгүй бөгөөд өөрийн бор зүрхээр амжилтанд хүрснийг хэн хүнгүй мэдэх билээ. Тэрбээр нам мөнгө дагаж амбиц хөөсөнгүй, хөдөлмөр бүтээн байгуулалтаараа нэр хүндийг олж авч, УИХ-д бие даан нэр дэвшиж байгаа тул эрх баригч МАН, АН-ын нэр дэвшигчид түүнээс үхтлээ айж байна. Түүний эсрэг уламжлал ёсоор архичин П.Алтангэрэл, засаг дарга асан Д.Одбаяр нар энэ удаад саналын хуудсыг гараар тоолдог байсан бол ялах магадлал өндөр хэдий ч автомат тоологчтой болсон энэ удаагийн сонгуульд найдвар итгэл тун муу байна. Иймээс эрх баригчид Дорнод нутгийнхны дунд “Х.Болорчулуунаа сонгуульд ялуулаад яах юм бэ? Аймгийн засаг дарга болгоё” гэсэн мэссэжийг өдөр бүр амнаас ам дамжуулан цацаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан