ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хүүхдээ ес болон хоёр настайд улаанбурханы вакцинд хамруулаарай
Б.МЯГМАР
Монгол Улсад устсан гэх улаанбурхан өвчний тохиолдол нийслэлд өнгөрсөн сарын 26-нд бүртгэгдэв. Гурав хоногийн дараа л Улаанбаатар хотын таван дүүрэгт улаанбурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 нь лабораторын шинжилгээгээр энэ өвчин мөн болох нь батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохиолдол илэрчээ. Улаанбурхан өвчин манай улсад албан ёсоор 1958 онд бүртгэгдсэн аж.
Өнөөдрийн байдлаар илрээд байгаа энэ өвчний халдвар нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж ирсэн гэх судалгаа бий. Хятадад улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Амьсгалын замаар дамжиж халдварлан, хүүхдийн бие дээгүүр тууралтын шинж тэмдгээр илэрдэг улаанбурхан өвчний манайд бүртгэгдээд буй вирус нь Хятадад илэрсэн вирустэй ижил төрлийнх гэнэ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноос хүүхдээ вакцинд хамруулахаас зайлсхийснээс үүдэн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иргэн та хүүхдээ ес болон хоёр настайд нь улаанбурханы эсрэг вакциныг заавал хийлгэж байхыг эмч нар анхааруулж байгаа юм.
Монгол Улсад устсан гэх улаанбурхан өвчний тохиолдол нийслэлд өнгөрсөн сарын 26-нд бүртгэгдэв. Гурав хоногийн дараа л Улаанбаатар хотын таван дүүрэгт улаанбурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 нь лабораторын шинжилгээгээр энэ өвчин мөн болох нь батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохиолдол илэрчээ. Улаанбурхан өвчин манай улсад албан ёсоор 1958 онд бүртгэгдсэн аж.Өнөөдрийн байдлаар илрээд байгаа энэ өвчний халдвар нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж ирсэн гэх судалгаа бий. Хятадад улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Амьсгалын замаар дамжиж халдварлан, хүүхдийн бие дээгүүр тууралтын шинж тэмдгээр илэрдэг улаанбурхан өвчний манайд бүртгэгдээд буй вирус нь Хятадад илэрсэн вирустэй ижил төрлийнх гэнэ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноос хүүхдээ вакцинд хамруулахаас зайлсхийснээс үүдэн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иргэн та хүүхдээ ес болон хоёр настайд нь улаанбурханы эсрэг вакциныг заавал хийлгэж байхыг эмч нар анхааруулж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























