АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нэр дэвшигч Д.Хаянхярваа төрийн албан хаагчдыг дарамталсан сурагтай
УИХ-ын 19 дүгээр тойрог буюу Дархан – Уул аймагт өрсөлдөгчдийн томоохон " зодоон" болох нь ойлгомжтой боллоо. МАН-аас Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа байгаа бол АН-аас Г.Гантулга, Б.Мөнхтуяа нэмээд ҮЭ-ийн С.Ганбаатар, экс Ерөнхий сайд М.Энхсайхан нарын хооронддунд томоохон "тулаан" болох нь. 2008 оны сонгуульд гурван мандаттай байхад 16-н нэр дэвшигч уралдаж байсан бол энэ удаад хоёр мандат дээр 14-н хүн өрсөлдөх болсон нь нэр дэвшигчдийн өрсөлдөөнийг улам ширүүсгэх нь тодорхой. Урд сонгуулиудад хуучны МАХН буюу одоогийн МАН сонгуулийн 60 – 70 хувийг эзэмшдэг байсан уламжлал ихээхэн эвдэгдэх магадлалтай байгаа тул эрх баригч намын нөхдүүд ч бие биенээ жийж, амь амиа бодох гэнэ. Дархан-Уул аймгийн тойрогтоо УИХ-ын гишүүн, Сангийн сайд гэсэн нэрэндээ дулдуйтан, орон нутгийн эрх мэдлийг өөрийнхөө гар дор байлгаж, сонгуульд ялна гэж итгэж байгаа Д.Хаянхярваа төрийн байгууллагынхны нэгэн уулзалт дээр агентлаг, хэлтсийн дарга нартаа хатуухан үг чулууджээ. “Та нар миний төлөө үхэн хатан явж, намайг сонгуульд ялуулахгүй бол хатуухан тооцоо бодно шүү! Ж.Сүхбаатарын төлөө гүйсэн байгаад үзээрэй!” хэмээн дарамталсан үг хэлсэн сурагтай. Хэрвээ энэ үнэн бол Дарханы МАН-ын халаасанд байгаа найдвартай нэг суудал дээр Д.Хаянхярваа журамт нөхрөө жийж эхлэх нь дээ.
0 Сэтгэгдэл
























