ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ачаа тээврийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох авто машины ачааллыг тэнцвэржүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг дээшлүүлэх нийслэлийн зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Татварын газар хамтран авто тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж баталсан. Уг удирдамжийн дагуу нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, автозам, замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн албан татварт хяналт тавих 52 хоногийн хамтарсан хяналт шалгалтын ажлыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн байна.
Шалгалтаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын “Автотээврийн тухай”, “Автозамын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хууль болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тэдгээрийн гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна

0 Сэтгэгдэл