Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Нислэгийн үеэр ухаан балартсан нисгэгч 14 саяын нөхөн төлбөр нэхжээ
Америкийн агаарын тээврийн JetBlue компанийн нисгэгч Клейтон Осбон компанийнхаа удирдлагаас 14 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 2012 оны гуравдугаар сард тэрээр нислэгийн үеэр ухаан балартаж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хэвийн биш байхад нь нислэгт томилсон хэмээн одоо ийм нөхөн төлбөр шаарджээ.
Тэгэхэд 135 зорчигтой онгоц жолоодон агаарт гарсныхаа дараа Осбон янз бүрийн зүйл ярьж, хэвийн биш болоод хоёрдугаар нисгэгчдээ удирдлагаа шилжүүлээд өөрөө зорчигчдын салонд орсон байна. Тэрээр ямар ч учир холбоогүй үгс хашгирч, “Иран, Ирак, онгоцонд бөмбөг байгаа” хэмээн “дөвчигнөжээ”. Зорчигчид Осбоныг барьж харин хоёрдугаар нисгэгч нь онгоцыг Техаст буулгасан байна.

Осбоныг эмнэлэгт хүргэсний дараа сэтгэцийн эмч нар түүнийг “Өөрийгөө захирч чадахгүйд хүрсэн сэтгэцийн гажиг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг тэнд нь эмчилгээнд үлдээж, өөр нисгэгч дуудахад хүрчээ.
Харин одоо нисгэгч Осбон компанийнхаа удирдлагыг буруутай гэж үзэж байгаа нь энэ гэнэ.
Америкийн агаарын тээврийн JetBlue компанийн нисгэгч Клейтон Осбон компанийнхаа удирдлагаас 14 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 2012 оны гуравдугаар сард тэрээр нислэгийн үеэр ухаан балартаж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хэвийн биш байхад нь нислэгт томилсон хэмээн одоо ийм нөхөн төлбөр шаарджээ. Тэгэхэд 135 зорчигтой онгоц жолоодон агаарт гарсныхаа дараа Осбон янз бүрийн зүйл ярьж, хэвийн биш болоод хоёрдугаар нисгэгчдээ удирдлагаа шилжүүлээд өөрөө зорчигчдын салонд орсон байна. Тэрээр ямар ч учир холбоогүй үгс хашгирч, “Иран, Ирак, онгоцонд бөмбөг байгаа” хэмээн “дөвчигнөжээ”. Зорчигчид Осбоныг барьж харин хоёрдугаар нисгэгч нь онгоцыг Техаст буулгасан байна.

Осбоныг эмнэлэгт хүргэсний дараа сэтгэцийн эмч нар түүнийг “Өөрийгөө захирч чадахгүйд хүрсэн сэтгэцийн гажиг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг тэнд нь эмчилгээнд үлдээж, өөр нисгэгч дуудахад хүрчээ.
Харин одоо нисгэгч Осбон компанийнхаа удирдлагыг буруутай гэж үзэж байгаа нь энэ гэнэ.
0 Сэтгэгдэл
zochin
Zaillul setgetsiin uvchtei yum chine iimerhuu l yum hiine sh dee
2015.03.31
























