АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АН, МАН-ын Монгол хүн
АН, МАН хоёр нэг “хөнжил”-д орсноос хойш бүүр ч адилхан сэтгэдэг болж. Бүүр нэг “хөнжил”-д орохоосоо өмнө ч адилхан сэтгэж байсан юм чинь аргагүй биз ээ. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гээд ижилхэн бэлэн мөнгөний амлалт өгч чадсан нь сонгогчдыг татах нэг гох дэгээ нь болсон нь үнэн. Энэ удаад тэд Монгол хүн гэдэг үгийг онцлохоор шийдсэн аж. АН “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар сонгуулийн ажлаа эхэлж буй бол МАН “Та бол Монгол хүн.Та бол тусгаар тогтнол “ гэсэн уриа дэвшүүлжээ. Мөрийн хөтөлбөртөө аль аль нь Монгол хүн хэмээн онцгойлоод байгаа нь УИХ-д нэр дэвшиж байгаа зарим хүнд нэг талаар азны л юм болж буй бололтой. Учир нь, зарим нэр дэвшигч АН, МАН-ын мөрийн хөтөлбөрөөс өмнө “Монгол хүн та Монголын баялаг” хэмээн ярьж байсан нь аль ч нам ялсан миний мөрийн хөтөлбөр биелэх нь тодорхой шүү хэмээн бяцхан заль хэрэглэх боломжтой болгож дээ. Нэр дэвшигчдийн сүйхээ л мэдэж дээ.
0 Сэтгэгдэл
























