ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гамшгийн дохио улс орон даяар дуугарав
Монголчууд гамшигт бэлэн үү? гэдгийг өнөөдрийн өгсөн гамшгийн дохио шалгалаа. Нийслэлийн төвлөрсөн албан газрын ажилтнууд дохионы чимээнээр ажлын байрнаас гарч гамшгаас хамгаалалх сургуулилт хийв.
Өнөөдөр 16 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио өгч ажилдаа дарагдан суудаг олон хүнийг цочроов. Ямар ч улс орны хувьд гамшиг болоход ямагт бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд гамшгийн дуут дохиог орон даяар дуугаргасан нь энэ. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг болсноор манайхан гамшгийн дохионоос нэг их айхаа больжээ.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах нь болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл