Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Канад Исламын улсын эсрэг агаарын довтолгооноо өргөжүүлнэ
Канад улс Сири дэх Исламын улсын эсрэг агаарын довтолгооноо улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын Ерөнхий сайд Стефен Харпер зарлалаа. Тэрээр парламентын гишүүддээ хандаж үг хэлэхдээ “Үүнээс цааш Сири Исламын улсын орогнох таатай орон байхаа болих ёстой” гээд тус улс дахь лалын хэт даврагсдын эзэлсэн бүс нутаг руу хийх довтолгооноо нэг жилээр сунгаж, 2016 он хүртэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ингэснээр АНУ-аас гадна Сирийн бүс нутагт цэргийн довтолгоо хийж буй НАТО-гийн цорын ганц улс нь Канад болж байна. Ерөнхий сайд Стефен Харперын энэ саналыг улс төрийн сөрөг хүчнийхэн тийм таатай хүлээж авахгүй байгаа ч парламентын олонхийг түүний Консерватив намын гишүүд эзэлж буй учраас батлагдах байх гэсэн таамаг байна. Сөрөг хүчнийхний хувьд Исламын улсын эсрэг дайнд Канад ямар ч тодорхой зорилго байхгүйгээр оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа юм. АНУ өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири дэх Исламын улсын эзэлсэн бүс нутаг руу агаарын довтолгооноо үргэлжлүүлсээр байгаа ч тус бүлэглэлийнхэн Ирак-Сирийн хилийн аль аль талд нь хяналтаа тогтоогоод буй. АНУ-ын тэргүүлсэн Исламын улсын агаарын довтолгоонд Канадаас гадна Бахрейн, Саудын Араб, Йордан, Арабын Нэгдсэн Эмират зэрэг лалын шашинт орнууд ч хүч нэмж байгаа. Тус улсын 600 гаруй цэрэг энэ ажиллагаанд оролцож байгаагийн зэрэгцээ байлдааны 18 онгоцоо илгээсэн байна.

0 Сэтгэгдэл