Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Гудамжинд бүжиглэгсдэд зориулан дүрэм гаргажээ
Хятадын эрх баригчид гудамж талбайд нийтээрээ дасгал хөдөлгөөн, бүжиг хийдэг хүмүүст зориулсан дүрэм журам гаргажээ. Хятадын хаа сайгүй өдөр тутам тааралддаг, ахмадууд голдуу хийдэг энэ дасгал хөдөлгөөн, бүжиг нь нийтийн эрүүл мэндэд тустай ч ойр хавийн оршин суугчдынхаа амгалан тайван байдалд саад боллоо гэсэн гомдол нэлээд гардаг учир нийтийн хэв журмыг сахиулах үүднээс ийм дүрэм гаргасан аж. Хүмүүс бүжиг хийхдээ хөгжмөө хэт чанга тавих, орой үдшийн цагаар ч хөл хөдөлгөөн үүсгэх гэх мэтээр орчин тойрныхоо амгалан тайван байдалд нөлөөлөөд байгаа учир хөгжмийн дуу хэр зэрэг чанга байхаас эхлээд ямар хөдөлгөөн хийхийг хүртэл дүрмээр зааж өгчээ.
Өнгөрсөн жил Венжоу хотын сайн дурын бүжигчид өөрсдийнх нь тухай гомдол гаргасан оршин суугчдыг хашраахын тулд 260 мянган юань буюу 42 мянган ам.доллараар мэргэжлийн хөгжмийн өсгөгч худалдан авсан удаатай гэнэ.
Хятадын эрх баригчид гудамж талбайд нийтээрээ дасгал хөдөлгөөн, бүжиг хийдэг хүмүүст зориулсан дүрэм журам гаргажээ. Хятадын хаа сайгүй өдөр тутам тааралддаг, ахмадууд голдуу хийдэг энэ дасгал хөдөлгөөн, бүжиг нь нийтийн эрүүл мэндэд тустай ч ойр хавийн оршин суугчдынхаа амгалан тайван байдалд саад боллоо гэсэн гомдол нэлээд гардаг учир нийтийн хэв журмыг сахиулах үүднээс ийм дүрэм гаргасан аж. Хүмүүс бүжиг хийхдээ хөгжмөө хэт чанга тавих, орой үдшийн цагаар ч хөл хөдөлгөөн үүсгэх гэх мэтээр орчин тойрныхоо амгалан тайван байдалд нөлөөлөөд байгаа учир хөгжмийн дуу хэр зэрэг чанга байхаас эхлээд ямар хөдөлгөөн хийхийг хүртэл дүрмээр зааж өгчээ. Өнгөрсөн жил Венжоу хотын сайн дурын бүжигчид өөрсдийнх нь тухай гомдол гаргасан оршин суугчдыг хашраахын тулд 260 мянган юань буюу 42 мянган ам.доллараар мэргэжлийн хөгжмийн өсгөгч худалдан авсан удаатай гэнэ.
0 Сэтгэгдэл
























