ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Тэнгэр уулын ховор амьтан
Хятадын баруун хойд Шинжаан нутгийн Тэнгэр ууланд амьдардаг, хулсны баавгайгаас ч ховор нэг зүйлийн амьтан байгаль хамгаалагчдын анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол тоо толгой нь мянга хүрэхгүй ховордчихоод байгаа Или Пика гэдэг туулай юм. 1983 онд анх олж илрүүлсэн пика хэмээх энэ туулайг тухайн газрынх нь нэрээр Или гэж нэрлэсэн аж. Хүн амьтны нүдэнд маш ховор өртдөг энэ туулайн гэрэл зургийг 1990-ээд оноос хойш өнгөрсөн долдугаар сард анх удаа авчээ. Анх ийм амьтан байдгийг илрүүлснээс хойш пика туулайн тоо толгой бараг 70 хувиар хорогдоод байгаа аж.
2008 онд пика туулайг устах аюултай нэн ховордож буй амьтны тоонд оруулан бүртгэсэн боловч түүнийг хамгаалах, судлах тухайд албан ёсоор ажиллаж буй ямар ч байгууллага, судалгааны баг энэ хооронд гарч ирээгүй гэнэ.
Ердөө 20 см урттай энэ бяцхан туулай өндөрлөг газрын хад асган дээр амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болж уулсын цас хайлах тусам дээшээ мацах болсон нь тоо толгой нь огцом буурахад нөлөөлжээ. Анх Или Пикаг олж илрүүлэхэд 3200-3400 метрийн өндөрт амьдардаг байсан бол одоо бүр 4100 метр рүү гарсан байна. Ганц, ганцаараа амьдардаг онцлогтой болохоор араатан амьтны олз боллоо гээд бусаддаа сэрэмжлүүлэх аргагүй байдаг гэнэ.
Хятадын баруун хойд Шинжаан нутгийн Тэнгэр ууланд амьдардаг, хулсны баавгайгаас ч ховор нэг зүйлийн амьтан байгаль хамгаалагчдын анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол тоо толгой нь мянга хүрэхгүй ховордчихоод байгаа Или Пика гэдэг туулай юм. 1983 онд анх олж илрүүлсэн пика хэмээх энэ туулайг тухайн газрынх нь нэрээр Или гэж нэрлэсэн аж. Хүн амьтны нүдэнд маш ховор өртдөг энэ туулайн гэрэл зургийг 1990-ээд оноос хойш өнгөрсөн долдугаар сард анх удаа авчээ. Анх ийм амьтан байдгийг илрүүлснээс хойш пика туулайн тоо толгой бараг 70 хувиар хорогдоод байгаа аж. 2008 онд пика туулайг устах аюултай нэн ховордож буй амьтны тоонд оруулан бүртгэсэн боловч түүнийг хамгаалах, судлах тухайд албан ёсоор ажиллаж буй ямар ч байгууллага, судалгааны баг энэ хооронд гарч ирээгүй гэнэ.
Ердөө 20 см урттай энэ бяцхан туулай өндөрлөг газрын хад асган дээр амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болж уулсын цас хайлах тусам дээшээ мацах болсон нь тоо толгой нь огцом буурахад нөлөөлжээ. Анх Или Пикаг олж илрүүлэхэд 3200-3400 метрийн өндөрт амьдардаг байсан бол одоо бүр 4100 метр рүү гарсан байна. Ганц, ганцаараа амьдардаг онцлогтой болохоор араатан амьтны олз боллоо гээд бусаддаа сэрэмжлүүлэх аргагүй байдаг гэнэ.
0 Сэтгэгдэл
























