ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
IV төрөхийг барихад 14 тэрбум төгрөг шаардлагатай
Н.НЯМЖАРГАЛ
“Энхрий үрс халуун сэтгэл” Төрийн бус байгууллага эх хүүхдийн эрх ашгийг хамгаалж, IV амаржих газрыг ашиглалтад оруулах зорилгоор аян зарлаад буй аж. Аян уг төрөх эмнэлгийг ашиглалтад орох хүртэл өрнөх гэнэ. Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаараа нийт нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхийг зорьж байгаа гээд дөрвөн удаагийн тоглолтоор дээрх мөнгийг цуглуулна гэв. Рок поп, зохиолын дууныхан болон гавьяатууд, хошин урлагийн жүжигчид багц хэлбэрээр хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж. Мөн гар урлал болон зохиолчид, зураачид тодорхой хэмжээний хандив өргөхөөр болсон байна. Ойрын жилүүдэд төрөх эмнэлгийг ачаалал их гээд эмэгтэйчүүүдийг төрөхийн өмнөх тасагт хэвтүүлэхээ больсноос үүдэн Өлзийт, Шувуун фабрик болон Нисэх зэрэг алслагдсан дүүрэг болон хороодын эмэгтэйчүүд амаржих газар руу ирэх замдаа төрдөг. Хэдэн төрөх эмнэлгүүд нь чанарын шаардлага, аюулгүйн орчинг хангаагүй. Манай улс Төр засгаас эрүүл мэндийн салбарт анхаарал тавьж буй мэт харагддаг ч төрөх эмнэлгийн асуудлыг тодорхой шийдэлгүй өдийг хүрсэн. Тус IV амаржих газар нь 2007 онд баригдаж эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар зогсонги байдалд орсон. Энэ асуудлыг төр засгийн анхаарлын төвд байлгаж, төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж буй аж.
Мөн уг эмнэлгийг ашиглалтад оруулахад 14 тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар УИХ-аас гаргасан шийдвэрээр Засгийн Газрын XI дүгээр байрыг 10 тэрбумаар зарж уг эмнэлэг рүү оруулахаар болжээ.

0 Сэтгэгдэл