ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар автомашин жолоодож танхайрчээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар автомашин жолоодож яваад замын цагдаад саатуулагдсан хэрэг гарсан билээ. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа Ц.Ганболд нь Чингэлтэй дүүргийн хоёр цагдааг гар мушгиж хугалсан гэх гомдол гаргаад асуудал дэгдээгээд байгаа аж. Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар тухайн хэрэг гарсан үед Ц.Ганболдыг саатуулж шалгахаас өөр аргагүй байсан аж. Тэрбээр согтуугаар автомашин жолоодож, Тагнуулын ерөнхий газар руу салаавч гаргаж орилж хашгирч агсам тавьж байжээ. Журмын дагуу замын цагдаа нар согтуу жолоочийг саатуулж эрхийг нь хасч бусдын болон өөрийнх нь амь насыг нь хамгаалсан гэнэ. Харамсалтай нь, ажлаа хийж явсан хоёр цагдааг гар хугалсан гэж гомдол тавиад байгаа аж. Гэтэл мөнөөх УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Ганболд нь гуравдугаар сарын 18-ны өдөр дахин согтуугаар машин барин, осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэг тарьжээ. Тагнуулын газрын өмнө салаавч гаргаж байсан Ц.Ганболд энэ удаа хэргийн газраас машинаа барин зугтааж цагдаагийнхан хойноос нь хөөн баривчилсан байна. Одоо Ц.Ганболдод Эрүүгийн хуулийн 215.2 болон 216.2 буюу гурав хүртэл хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ц.Ганболд нь дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг зогсоож саатуулдаг хэн бэ та нар гэж “томорч” байсан гэнэ.
О.МИШЭЭЛ
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар автомашин жолоодож яваад замын цагдаад саатуулагдсан хэрэг гарсан билээ. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа Ц.Ганболд нь Чингэлтэй дүүргийн хоёр цагдааг гар мушгиж хугалсан гэх гомдол гаргаад асуудал дэгдээгээд байгаа аж. Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар тухайн хэрэг гарсан үед Ц.Ганболдыг саатуулж шалгахаас өөр аргагүй байсан аж. Тэрбээр согтуугаар автомашин жолоодож, Тагнуулын ерөнхий газар руу салаавч гаргаж орилж хашгирч агсам тавьж байжээ. Журмын дагуу замын цагдаа нар согтуу жолоочийг саатуулж эрхийг нь хасч бусдын болон өөрийнх нь амь насыг нь хамгаалсан гэнэ. Харамсалтай нь, ажлаа хийж явсан хоёр цагдааг гар хугалсан гэж гомдол тавиад байгаа аж. Гэтэл мөнөөх УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Ганболд нь гуравдугаар сарын 18-ны өдөр дахин согтуугаар машин барин, осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэг тарьжээ. Тагнуулын газрын өмнө салаавч гаргаж байсан Ц.Ганболд энэ удаа хэргийн газраас машинаа барин зугтааж цагдаагийнхан хойноос нь хөөн баривчилсан байна. Одоо Ц.Ганболдод Эрүүгийн хуулийн 215.2 болон 216.2 буюу гурав хүртэл хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ц.Ганболд нь дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг зогсоож саатуулдаг хэн бэ та нар гэж “томорч” байсан гэнэ. О.МИШЭЭЛ
0 Сэтгэгдэл
























