Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хятадын өндөр албаны хүнийг аллагын хэргээр баривчиллаа
Хятадын Өвөр монголын өөртөө засах орны өндөр албаны түшмэл Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөх зөвлөлийн хорооны дарга асан Жао Липинийг 28 настай нууц амрагаа алсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Хятадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол өнгөрсөн 2014 оны зургадугаар сард албан тушаалаасаа огцорсон Жао Липин энэ гуравдугаар сарын 20-нд Чифэн хотын зочид буудалд энэ амрагтайгаа хамт хоносон юм байна. Өглөө нь тэрээр яасныг бүү мэд эмэгтэйгээ хоёр удаа буудсан ч хараахан алаагүй гэнэ.
Шархадсан эмэгтэй зугтааж цагдаад мэдэгдсэн ч Жао түүнийг машинд суулган авч яваад цогцосыг нь хотоос гаргаж шатаасан байна. Цагдаагийнхан мөрдсөөр Жаогийн машиныг Чифэн хотоос 150 км-ийн зайд байдаг Хишигтэн-Ци хошуунаас олоход 64 настай Жао машинаас хамаг хувцас нь цус болчихсон гарч иржээ. Түүнээс гар буу, хутга олсон, баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Жао Липин Ардын зөвлөх зөвлөлийн албанд ирэхээсээ өмнө Өвөр Монголын Аюулгүй байдлын албанд 33 жил алба хааж, 2005 онд Олон нийтийн Аюулгүй байдлын удирдах газрын даргаар томилогдож байжээ.
Жао Липинийг хятадын Фалуньгин хөдөлгөөний идэвхтнүүдийн мөрдөх, залхаах ажилд идэвхтэй оролцдог байсан гэж энэ хөдөлгөөний мэдээллийн Minghui.org сайтад бичсэн байна.
Хятадын Өвөр монголын өөртөө засах орны өндөр албаны түшмэл Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөх зөвлөлийн хорооны дарга асан Жао Липинийг 28 настай нууц амрагаа алсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Хятадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол өнгөрсөн 2014 оны зургадугаар сард албан тушаалаасаа огцорсон Жао Липин энэ гуравдугаар сарын 20-нд Чифэн хотын зочид буудалд энэ амрагтайгаа хамт хоносон юм байна. Өглөө нь тэрээр яасныг бүү мэд эмэгтэйгээ хоёр удаа буудсан ч хараахан алаагүй гэнэ. Шархадсан эмэгтэй зугтааж цагдаад мэдэгдсэн ч Жао түүнийг машинд суулган авч яваад цогцосыг нь хотоос гаргаж шатаасан байна. Цагдаагийнхан мөрдсөөр Жаогийн машиныг Чифэн хотоос 150 км-ийн зайд байдаг Хишигтэн-Ци хошуунаас олоход 64 настай Жао машинаас хамаг хувцас нь цус болчихсон гарч иржээ. Түүнээс гар буу, хутга олсон, баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Жао Липин Ардын зөвлөх зөвлөлийн албанд ирэхээсээ өмнө Өвөр Монголын Аюулгүй байдлын албанд 33 жил алба хааж, 2005 онд Олон нийтийн Аюулгүй байдлын удирдах газрын даргаар томилогдож байжээ.
Жао Липинийг хятадын Фалуньгин хөдөлгөөний идэвхтнүүдийн мөрдөх, залхаах ажилд идэвхтэй оролцдог байсан гэж энэ хөдөлгөөний мэдээллийн Minghui.org сайтад бичсэн байна.
0 Сэтгэгдэл
























