Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Оросын танхайчууд сэтгэцийн эмнэлгийг барьцаалдаг болов

ОХУ-ын Екатеринбург хотын сэтгэц судлалын эмнэлэгт 34 настай нэгэн эрэгтэй орж ирэн хамгаалагчдыг эмчээ дуудахыг шаарджээ. Хамгаалалтын албаныхан татгалзахад тэрээр халааснаасаа хутга гарган хүмүүсийг заналхийлж эхэлсэн байна. Тэрээр хутгаа тэнд очоод байсан нэгэн эрэгтэйн хоолойд тулгаж заналхийлж байснаа гар буу гарган өнөөх эрэгтэй хөлд хоёр удаа, гарт нь нэг удаа буудсан байна.
Хамгаалалтынхан цагдаа дуудаж барьцаалагчийг баривчлан, шархадсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ.
Барьцаалагч этгээд өөрийгөө согтуу байсан, зөвхөн эмч л дуудах гэсэн юм гэж зөвтгөхийг хичээсэн ч одоо эрүүгийн хариуцлагад татагдаж долоон жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болоод байна.
Яг үүнтэй адил хэрэг ердөө энэ хэргээс долоо хоногийн өмнө бас гарсан юм. Гуравдугаар сарын 15-нд сэтгэцийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт 33 настай эрэгтэй дайран орж архины хамаарлаар эмчлүүлж байсан, өөрийнх нь хайртай бүсгүйг суллахыг шаардаж агаарт хий буудан 30 настай тэр эмэгтэйг аван зугтаахыг оролдсон юм. Тэр этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан нэгэн байжээ.

ОХУ-ын Екатеринбург хотын сэтгэц судлалын эмнэлэгт 34 настай нэгэн эрэгтэй орж ирэн хамгаалагчдыг эмчээ дуудахыг шаарджээ. Хамгаалалтын албаныхан татгалзахад тэрээр халааснаасаа хутга гарган хүмүүсийг заналхийлж эхэлсэн байна. Тэрээр хутгаа тэнд очоод байсан нэгэн эрэгтэйн хоолойд тулгаж заналхийлж байснаа гар буу гарган өнөөх эрэгтэй хөлд хоёр удаа, гарт нь нэг удаа буудсан байна.
Хамгаалалтынхан цагдаа дуудаж барьцаалагчийг баривчлан, шархадсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ.
Барьцаалагч этгээд өөрийгөө согтуу байсан, зөвхөн эмч л дуудах гэсэн юм гэж зөвтгөхийг хичээсэн ч одоо эрүүгийн хариуцлагад татагдаж долоон жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болоод байна. Яг үүнтэй адил хэрэг ердөө энэ хэргээс долоо хоногийн өмнө бас гарсан юм. Гуравдугаар сарын 15-нд сэтгэцийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт 33 настай эрэгтэй дайран орж архины хамаарлаар эмчлүүлж байсан, өөрийнх нь хайртай бүсгүйг суллахыг шаардаж агаарт хий буудан 30 настай тэр эмэгтэйг аван зугтаахыг оролдсон юм. Тэр этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан нэгэн байжээ.
0 Сэтгэгдэл
























