Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аргентины ширэнгээс нацистуудынх байж болох хоргодох байр оллоо

Аргентины Парагвайтай хиллэдэг газарт Мисьонес мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ширэнгэн ой дотроос архелогчид Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацистын гэмт хэрэгтнүүд нуугдах гэж бэлтгэсэн байж болох хоргодох байр олж илрүүлсэн байна.
“Дэлхийн хоёрдугаар дайны дундуур Германы зэвсэгт хүчин нацистын удирдагчдыг яг үүн шиг, олоход бэрх газрууд, цөл, уул, ширэнгэд нуугдахад зориулсан хоргодох байр байгуулах нууц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна” гэж археологчдын хэсгийн ахлагч Даниэль Шавельсон гэгч ярьсныг Clarin сонин энэ сарын 22-ны дугаартаа нийтэлжээ.
Түүнийхээр бол эндээс Парагвай ороход ердөө л 10 минут зарцуулах болохоор энэ газрыг сонгосон бололтой.
Судлаачийн ярьснаар бол энэ байгууламж гурван барилгаас бүрдэж байгаагийн эхнийх нь сууц, хоёр дахь нь агуулах, гурав дахь нь ажиглалтын зориулалттай гэнэ. Хоргодох байрны ханын зузаан гэхэд л гурван метр гэнэ.
Энэ байгууламжийн ойролцоогоос археологчид 1938, 1941 онуудад үйлдвэрлэсэн немцийн зоос, мөн тэр үеийн шаазан олсон байна. Харин дайны дараа нацистууд Аргентины ямар ч хотод чөлөөтэй амьдарч болж байснаас нацистууд энэ байгууламжаа хэзээ ч ашиглаагүй байх гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. The Telegraph сонины мэдээлснээр бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Аргентинд нацистын 5000 орчим хүн амьдарч байжээ.

0 Сэтгэгдэл