Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Януковчийн хүү Байгаль нуурт живлээ гэж УКраины ДХЯ мэдээллээ
Украины ерөнхийлөгч байгаад, эх орноосоо зугтаан ОХУ-д орогнож байгаа Виктор Януковичийн хүү бага Виктор Янгуковичийг Байгаль нуурт мөс цөмөрсний улмаас живж нас барлаа хэмээн Украины Дотоод хэргийн яамны сайдын зөвлөх Антон Геращенко өөрийн фейсбүүк хуудаснаа мэдээлжээ.
“Бага Виктор Янукович мөс цөмөрсний улмаас өнөөдөр үнэхээр нас баржээ. Тэрээр Фольксваген Multivan микро автобус жолоодож яваад цастай байсан үед шинэ хуучин мөсний заагийг харалгүй живсэн байна” хэмээн тэрээр бичсэн байна.

Украины улстөрч эх сурвалжаас авсан мэдээлэлдээ “Виктор мөсөн дээгүүр явах үедээ хамгаалалтын бүс хийж явсан болохоор ослын үед хаалга нь онгойлгүй байсаар машинтайгаа мөсөн доогуур орсон байна” гэж бичжээ.
Хэвлэлийнхэн ням гарагаас л Украины экс-ерөнхийлөгчийн хүү Байгаль нуурт амь үрэгдлээ гэсэн мэдээлэл түгээж эхэлсэн. Үүнийгээ Януковичийн ойрын хүрээллээс авсан мэдээлэл гэж байгаа юм. Аврагчид ч гуравдугаар сарын 20-нд зургаан зорчигтой Volkswagen микро автобус мөсөн доогуур орсон, таван зорчигч нь амьд гарсан бол жолооч нь нас барсан гэж баталжээ.

Харин Оросын Онцгой байдлын алба энд явсан хүмүүсийн дотор Янукович гэсэн овогтой хүн байгаагүй гэж няцааж байгаа юм. Нас барсан хүний баримт бичгээр бол Виктор Давыдова гэж байгаа ч төрсөн он сар өдөр нь бага Януковичийнхтой тохирч байгаа гэнэ. Гэхдээ Давыдова гэдэг нь Януковичийн эхийнх нь овог.
РИА Новости агентлаг болохоор “Виктор Янукович төрийн хамгаалалтад орохын тулд баримт бичигтээ өөр нэрээр бүртгүүлсэн байж болох юм” гэж өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээ дамжуулжээ.
Украины ерөнхийлөгч байгаад, эх орноосоо зугтаан ОХУ-д орогнож байгаа Виктор Януковичийн хүү бага Виктор Янгуковичийг Байгаль нуурт мөс цөмөрсний улмаас живж нас барлаа хэмээн Украины Дотоод хэргийн яамны сайдын зөвлөх Антон Геращенко өөрийн фейсбүүк хуудаснаа мэдээлжээ. “Бага Виктор Янукович мөс цөмөрсний улмаас өнөөдөр үнэхээр нас баржээ. Тэрээр Фольксваген Multivan микро автобус жолоодож яваад цастай байсан үед шинэ хуучин мөсний заагийг харалгүй живсэн байна” хэмээн тэрээр бичсэн байна.

Украины улстөрч эх сурвалжаас авсан мэдээлэлдээ “Виктор мөсөн дээгүүр явах үедээ хамгаалалтын бүс хийж явсан болохоор ослын үед хаалга нь онгойлгүй байсаар машинтайгаа мөсөн доогуур орсон байна” гэж бичжээ.
Хэвлэлийнхэн ням гарагаас л Украины экс-ерөнхийлөгчийн хүү Байгаль нуурт амь үрэгдлээ гэсэн мэдээлэл түгээж эхэлсэн. Үүнийгээ Януковичийн ойрын хүрээллээс авсан мэдээлэл гэж байгаа юм. Аврагчид ч гуравдугаар сарын 20-нд зургаан зорчигтой Volkswagen микро автобус мөсөн доогуур орсон, таван зорчигч нь амьд гарсан бол жолооч нь нас барсан гэж баталжээ.

Харин Оросын Онцгой байдлын алба энд явсан хүмүүсийн дотор Янукович гэсэн овогтой хүн байгаагүй гэж няцааж байгаа юм. Нас барсан хүний баримт бичгээр бол Виктор Давыдова гэж байгаа ч төрсөн он сар өдөр нь бага Януковичийнхтой тохирч байгаа гэнэ. Гэхдээ Давыдова гэдэг нь Януковичийн эхийнх нь овог.
РИА Новости агентлаг болохоор “Виктор Янукович төрийн хамгаалалтад орохын тулд баримт бичигтээ өөр нэрээр бүртгүүлсэн байж болох юм” гэж өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээ дамжуулжээ.
0 Сэтгэгдэл
132
unen bol hetsuu l ym ydaj yvhad ni
2015.03.23























