АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаярын өлсгөлөн жинхэнэ байсан гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, тус намын гишүүн Гавьяат эмч Л.Жамбалжав нар Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Н.Энхбаярын хувьд биеийн байдал төдийлэн сайжраагүй байгаа гэнэ. Учир нь, 10 хоног өлсгөлөн зарласан болохоор сэтгэхүй, бие махбодид нь маш их ачаалал өгсөн байгаа гэдгийг Л.Жамбалжав эмч хэллээ.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэглсээр цацагдсан “Шуугиан тарьсан өлсгөлөнгийн нууц жор” хэмээх материалын талаар тэд няцаалт хийлээ. Тэр материал бичсэнчлэн элдэв янзын эм бэлдмэл хэрэглээгүй гэдгийг өмгөөлөгч О.Баасанхүү хэлэв. Тэрээр “Улс төрийн өлсгөлөнг маш олон хүн зарласан. Энхбаяр дарга анхных нь биш. Олон хүн өлсөж байсан. Гэхдээ тэд майханд өлсглөн зарлаж байсан бол Энхбаяр дарга маш олон харуул хамгаалалтын дунд, камерын өмнө өлссөн. Тиймээс ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Тэр материал бол энэ хүний нэр хүндэд халдах гэсэн оролдлого. Тэр ч байтугай миний үйлчлүүлэгчийг хорих ангид өлсгөлөн зарлаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Амараа гэдэг хүн өдөр болгон бууз барьж очдог байсан. Идэх үү гэж асуугаад идэхгүй гэвэл гарын үсэг зуруулж авдаг байсан. Энэ бол харгислал, тамлал” гэв.
Л.Жамбалжав, “Уян зүү толгойнхоо үсэнд, сугандаа хавчуулаад Новамин гэдэг эм бэлдмэл хэрэглэж байсан гэж бичсэн байна билээ. Тийм байхгүй ээ. Эмч хүний хувьд манай эмч нар хүнийг хүн байлгахын тулд ажилладаг гэдгийг хэлэх ёстой. Энхбаярын хувьд маш их дарангуйлагдсан. Тархи, зүрхний судаст бүлэгнэл үүссэн. Нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байна” гэв.

0 Сэтгэгдэл