ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Google”-ийн өөрөө удирдлагатай машин 2020 онд гарна
“Google” компанийн зохион бүтээж буй “жолоочгүй машин” буюу өөрөө удирдлагатай машин таван жилийн дотор хэрэглэгчдэд хүрэх гэнэ. Тус төслийг удирдаж буй Крис Юрмсоны ярьснаар тэрээр 11 настай хүүгээ жолооны шалгалт өгөх насанд хүрэх үед буюу 15 хүрэхээс нь өмнө амжиж ямар ч шалгалт өгөх шаардлагагүй болгохоор хичээж байгаа аж. Тэрээр хүүгээ жолоо барих насанд хүрэх үед өөрөө удирдлагатай машинаа зах зээлд гаргасан байхаар төлөвлөжээ.
Уламжлалт машин шиг жолооны хүрд болон хянах самбаргүй “Google”-ийн энэ машин олон нийтийн санаанд төдийлэн бууж өгөхгүй байгаа ч өөрөө өөрийгөө удирддаг машин хэрэглээнд нэвтэрснээр зам тээврийн ослын тоог үлэмж хэмжээгээр бууруулж чадна гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
“Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам тээврийн ослын улмаас нас барж буй нь өдөр бүр нэг онгоц осолдож байгаагаас ялгаагүй хэрэг. Энэ аймшигтай тоог бодитойгоор бууруулж, өөрчлөлт хийхэд өөрөө жолоодлоготой машин маш тустай” гэж Крис Юрмсон ярьжээ.
“Google” компанийн зохион бүтээж буй “жолоочгүй машин” буюу өөрөө удирдлагатай машин таван жилийн дотор хэрэглэгчдэд хүрэх гэнэ. Тус төслийг удирдаж буй Крис Юрмсоны ярьснаар тэрээр 11 настай хүүгээ жолооны шалгалт өгөх насанд хүрэх үед буюу 15 хүрэхээс нь өмнө амжиж ямар ч шалгалт өгөх шаардлагагүй болгохоор хичээж байгаа аж. Тэрээр хүүгээ жолоо барих насанд хүрэх үед өөрөө удирдлагатай машинаа зах зээлд гаргасан байхаар төлөвлөжээ. Уламжлалт машин шиг жолооны хүрд болон хянах самбаргүй “Google”-ийн энэ машин олон нийтийн санаанд төдийлэн бууж өгөхгүй байгаа ч өөрөө өөрийгөө удирддаг машин хэрэглээнд нэвтэрснээр зам тээврийн ослын тоог үлэмж хэмжээгээр бууруулж чадна гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
“Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам тээврийн ослын улмаас нас барж буй нь өдөр бүр нэг онгоц осолдож байгаагаас ялгаагүй хэрэг. Энэ аймшигтай тоог бодитойгоор бууруулж, өөрчлөлт хийхэд өөрөө жолоодлоготой машин маш тустай” гэж Крис Юрмсон ярьжээ.
0 Сэтгэгдэл
























