Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Тунис терроризмын эсрэг дайн зарлалаа
Тунисийн нийслэл дэх эртний музейд халдлага гарч, 19 хүн амь үрэгдлээ. Бардо хэмээх эл музейг үзэж сонирхож явсан гадаадын 17 жуулчин, Тунисийн хоёр иргэн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртжээ. Япон, Итали, Колумб, Австрали, Франц, Польш, Испани гээд олон орны иргэдийн цус урсгасан энэ халдлага Тунист терроризмын эсрэг дайн эхлүүллээ гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Хэргийг үйлдсэн хоёр хэрэгтнийг баривчилсан ч цагдаагийнхан тэдний гурван хамсаатныг хайж байна. Нийтдээ 40 орчим хүнийг шархдуулж бэртээсэн энэ хэргийн дараа “Тунисийн хууль хүчний байгууллага терроризмтой өршөөлгүй тэмцэнэ, цөөн тооны хэт даврагсад биднийг айлгаж чадахгүй. Ардчилал ялна” гэж Ерөнхийлөгч телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцолжээ. Яг энэ хэрэг гарах үед Тунисийн парламентаар терроризмын эсрэг хуулийг хэлэлцэж байсан ч хэргийн улмаас түр завсарлажээ. Гэвч дараа нь онцгой чуулган зарлаж, терроризмын эсрэг тэмцэх асуудлыг тусгайлан хэлэлцэж Тунисийн ирээдүйд шийдвэрлэх чухал үе ирээд байна гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм. Тунисийн ард иргэд ч террорист халдлагын эсрэг гудамжинд гарч жагсч, халдлага болсон музейн гадна лаа асааж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эхлээд барууны орнууд халдлагыг буруушаасан мэдэгдэл ээлж дараалан гаргаж, улс орны байдлыг тогтворгүйжүүлэх гэсэн иймэрхүү террорист халдлагын эсрэг Тунис ардчиллын замаар тууштай замнах хэрэгтэй гэж мэдэгдэж байна.
Тунист ийм хэрэг гарч, олон орны жуулчид амь үрэгдсэнээр Арабын хувьсгалын дараа дөнгөж сэргэж байгаа тус улсын эдийн засаг, аялал жуулчлалд хүнд цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Европын орнуудаас олон мянган жуулчин хүлээн авдаг тус улсыг энэ халдлагын дараа зорих гадаадын жуулчдын тоо буурах нь мэдээж.
15 дугаар зууны үед баригдсан эртний ордонд байрладаг Тунисийн хамгийн том музей Бардод 8000 гаруй үзмэр хадгалагдаж байдгаас Ромын үеийн мозайкийн хамгийн арвин баялаг цуглуулга байдаг юм.
Тунисийн нийслэл дэх эртний музейд халдлага гарч, 19 хүн амь үрэгдлээ. Бардо хэмээх эл музейг үзэж сонирхож явсан гадаадын 17 жуулчин, Тунисийн хоёр иргэн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртжээ. Япон, Итали, Колумб, Австрали, Франц, Польш, Испани гээд олон орны иргэдийн цус урсгасан энэ халдлага Тунист терроризмын эсрэг дайн эхлүүллээ гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Хэргийг үйлдсэн хоёр хэрэгтнийг баривчилсан ч цагдаагийнхан тэдний гурван хамсаатныг хайж байна. Нийтдээ 40 орчим хүнийг шархдуулж бэртээсэн энэ хэргийн дараа “Тунисийн хууль хүчний байгууллага терроризмтой өршөөлгүй тэмцэнэ, цөөн тооны хэт даврагсад биднийг айлгаж чадахгүй. Ардчилал ялна” гэж Ерөнхийлөгч телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцолжээ. Яг энэ хэрэг гарах үед Тунисийн парламентаар терроризмын эсрэг хуулийг хэлэлцэж байсан ч хэргийн улмаас түр завсарлажээ. Гэвч дараа нь онцгой чуулган зарлаж, терроризмын эсрэг тэмцэх асуудлыг тусгайлан хэлэлцэж Тунисийн ирээдүйд шийдвэрлэх чухал үе ирээд байна гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм. Тунисийн ард иргэд ч террорист халдлагын эсрэг гудамжинд гарч жагсч, халдлага болсон музейн гадна лаа асааж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эхлээд барууны орнууд халдлагыг буруушаасан мэдэгдэл ээлж дараалан гаргаж, улс орны байдлыг тогтворгүйжүүлэх гэсэн иймэрхүү террорист халдлагын эсрэг Тунис ардчиллын замаар тууштай замнах хэрэгтэй гэж мэдэгдэж байна.
Тунист ийм хэрэг гарч, олон орны жуулчид амь үрэгдсэнээр Арабын хувьсгалын дараа дөнгөж сэргэж байгаа тус улсын эдийн засаг, аялал жуулчлалд хүнд цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Европын орнуудаас олон мянган жуулчин хүлээн авдаг тус улсыг энэ халдлагын дараа зорих гадаадын жуулчдын тоо буурах нь мэдээж.
15 дугаар зууны үед баригдсан эртний ордонд байрладаг Тунисийн хамгийн том музей Бардод 8000 гаруй үзмэр хадгалагдаж байдгаас Ромын үеийн мозайкийн хамгийн арвин баялаг цуглуулга байдаг юм.
0 Сэтгэгдэл























