Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хятад, Японы харилцаа эргээд сайжрав уу
Хятад, Япон хоёр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа аюулгүй байдлын сэдвээр хамтарсан дээд хэмжээний уулзалт хийлээ. Түүхийн болоод газар нутгийн маргааны улмаас харилцаа нь хүйтрээд байсан хоёр улс хамгийн сүүлд 2011 онд дугуй ширээний уулзалт хийж байжээ. Токио хотод болж буй хоёр талын уулзалтын араас Өмнөд Солонгосыг оролцуулаад гурван талын яриа хэлэлцээ ч болох юм байна.
2011 оноос хойш Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлын асуудлаас харилцаа нь муудаж, улмаар дэлхийн II дайны түрэмгийллийнхээ төлөө Япон бусад улстай зохих ёсоор харилцахгүй байна гэсэн шүүмжлэлээс болж харилцаа нь улам хурцадсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АПЕК-ийн чуулганы үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзах үедээ янзгүйхэн гар барьж буй агшныг олон улс даяараа ажигласан. Гэвч энэ уулзалтын дараа хоёр улс тэнгисийн цэргийн хямрал гарсан тохиолдолд ямар арга механизмаар шийдэж байхаа ярьж тохиролцсон юм.
Хятад, Япон хоёр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа аюулгүй байдлын сэдвээр хамтарсан дээд хэмжээний уулзалт хийлээ. Түүхийн болоод газар нутгийн маргааны улмаас харилцаа нь хүйтрээд байсан хоёр улс хамгийн сүүлд 2011 онд дугуй ширээний уулзалт хийж байжээ. Токио хотод болж буй хоёр талын уулзалтын араас Өмнөд Солонгосыг оролцуулаад гурван талын яриа хэлэлцээ ч болох юм байна. 2011 оноос хойш Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлын асуудлаас харилцаа нь муудаж, улмаар дэлхийн II дайны түрэмгийллийнхээ төлөө Япон бусад улстай зохих ёсоор харилцахгүй байна гэсэн шүүмжлэлээс болж харилцаа нь улам хурцадсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АПЕК-ийн чуулганы үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзах үедээ янзгүйхэн гар барьж буй агшныг олон улс даяараа ажигласан. Гэвч энэ уулзалтын дараа хоёр улс тэнгисийн цэргийн хямрал гарсан тохиолдолд ямар арга механизмаар шийдэж байхаа ярьж тохиролцсон юм.
0 Сэтгэгдэл
























