Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын зургаан гишүүн хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ
АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийнхэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж дуусчээ. Шалгалт хийх явцад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Л.Гүндалай, С.Оюун, Ц.Цэнгэл, Д.Арвин нарын хөрөнгө, орлогын мэдүүлгээ худлаа гаргасан нь тогтоогдсон гэнэ. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байна.
Түүнчлэн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад мөн зөрчил илэрчээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн прокурор Б.Дашням, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга асан А.Эрдэнэбаяр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Баттулга, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан зэрэг албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байдаг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнийхөө заримыг мартсан байсан гэнэ. Тиймээс тэдэнд хариуцлага тооцуулахаар АТГ-аас Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нарт албан бичиг хүргүүлсэн байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан