Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Палестин улс гэж бий болохгүй
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху хэрвээ дахин сонгогдвол Палестин гэж улс бий болгохыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Өчигдөр тус улсад болсон парламентын сонгуулийн өмнө Б.Нетаняху сонгогчдыг татахын тулд хамгийн сүүлчийн хүчтэй мэдэгдлээ хийхдээ ингэж хэлсэн байна. 2009 оны үед тэрээр Палестин улсын тухай санааг ерөнхийдөө дэмжиж байсантай харьцуулбал Израилийн Ерөнхий сайдын үзэл бодол, байр суурь сүүлийн хэдэн жилийн дотор нэлээд өөрчлөгдөж, эрс шийдмэг болжээ. Хэрэв Палестин цэрэг армигүй байгаад, Израилийг хүлээн зөвшөөрвөл улс болохыг нь зөвшөөрч болох юм гэж мэдэгдэж байсан удаатай. Харин одоо тэрээр сонгуулийн өмнө Израиль болоод Йерусалимын аюулгүй байдлыг хамгаалж чадах цорын ганц хүн нь өөрийгөө хэмээн итгүүлэхийг хүсч, улсынхаа хамгийн чухал асуудлаар хурц мэдэгдэл хийлээ.
Гэсэн ч түүний Ликуд нам энэ удаагийн сонгуульд бараг л ялж чадахгүй нь тодорхой байгаа юм. Ликуд болон түүний хүчтэй өрсөлдөгч Зионист Холбоо намын аль аль нь 25-аас дээш хувийн санал авах төлөвгүй байгааг урьдчилсан судалгаанууд харуулсан. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгааны эхэн үед улс төрийн халз мэтгэлцээнд орохоос хүртэл татгалзаж, идэвхгүй байсан Б.Нетаняху сүүлийн хэд хоногт эрч хүчтэйгээр сонгуулийн кампанит ажлаа удирдах болсон юм. Гэвч түүний хичээл зүтгэл оройтсон байж мэднэ. Учир нь, сөрөг хүчний Зионист Холбоо намынхан Ликудээс ч илүү олон суудал авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл