Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Украиныг дэмждэг бүхнийг оросууд заналхийлж байна
Украины өнөөгийн байдлын талаар өөрийн байр сууриа илэн далангүй хэлдэг оросын нэрт жүжигчин Лия Ахежаковаг саявтар утсаар заналхийлжээ. “Намайг заналхийлсэн. Аймшигтай. Тэр надад Дахиад манай Путиныг оролдоод үзээрэй. Зуслан дээрээ цэцэг үнэрлээд сууж байхгүй болно шүү” гэсэн хэмээн гуравдугаар сарын 18-нд украины ICTV телевизээр ярихдаа жүжигчин хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн тухайд Ахежакова “Би тэр ерөнхийлөгчийг нь хэзээ ч яаж ч оролдоогүй шүү дээ” гэсэн байна.
Украины Днепрпетровскт төрж, өнөөдөр Москвад амьдардаг, Оросын ардын жүжигчин энэ эмэгтэй улстөрч Борис Немцовыг амь үрэгдсэн тухайд “Энэ мөчөөс эхлээд бид огт өөр улс оронд амьдарч байна. Энэ мөчөөс эхлээд би Москвагийн гүүрэн дээр гарахаас эмээж байна. Нуруу руу минь буудах хүмүүсийн дундуур явахаас ч эмээж байна” гэж ярьжээ.
Донбасст болж байгаа дайны тухайд жүжигчин эмэгтэй нулимс дуслуулан “Тэнд, Донбасст миний бидний үзэгчдийг буудаж байна шүү дээ. Эд чинь миний үзэгчид. Тэд надад итгэж байгаа. Гэтэл одоо тэднийг буудаж, дээрэмдэж, орон гэргүй болгож байна. Тэд юунд буруутай юм бэ. Хэн үүнийг хийж байна” гэж ярьсан байна.
Жүжигчний үгээр бол одоо украинчууд, оросуудыг ах дүү ард түмэн гэж хэлэх аргагүй болсон гэнэ.
Үүний өмнө Ахежакова бас оросын сэтгүүлчийг хөнөөсөн гээд байгаа украины нисгэгч Надежда Савченког дэмжиж, шоронд хоригдож байгаад нь харамсч байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ бүхний нь төлөө оросууд жүжигчнийг заналхийлж байгаа нь энэ гэнэ.
оросууд та нар ялна гэж байхгүй эдийн засгаа хөгжүүлж ялалт байгуулаач энэ мэтээр явбал 20 жилийн дараа ялагдсан байх бии
Путингийн гараас оросын ард түмэнг аварах хэрэгтэй.
Украины өнөөгийн байдлын талаар өөрийн байр сууриа илэн далангүй хэлдэг оросын нэрт жүжигчин Лия Ахежаковаг саявтар утсаар заналхийлжээ. “Намайг заналхийлсэн. Аймшигтай. Тэр надад Дахиад манай Путиныг оролдоод үзээрэй. Зуслан дээрээ цэцэг үнэрлээд сууж байхгүй болно шүү” гэсэн хэмээн гуравдугаар сарын 18-нд украины ICTV телевизээр ярихдаа жүжигчин хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн тухайд Ахежакова “Би тэр ерөнхийлөгчийг нь хэзээ ч яаж ч оролдоогүй шүү дээ” гэсэн байна.
Украины Днепрпетровскт төрж, өнөөдөр Москвад амьдардаг, Оросын ардын жүжигчин энэ эмэгтэй улстөрч Борис Немцовыг амь үрэгдсэн тухайд “Энэ мөчөөс эхлээд бид огт өөр улс оронд амьдарч байна. Энэ мөчөөс эхлээд би Москвагийн гүүрэн дээр гарахаас эмээж байна. Нуруу руу минь буудах хүмүүсийн дундуур явахаас ч эмээж байна” гэж ярьжээ.
Донбасст болж байгаа дайны тухайд жүжигчин эмэгтэй нулимс дуслуулан “Тэнд, Донбасст миний бидний үзэгчдийг буудаж байна шүү дээ. Эд чинь миний үзэгчид. Тэд надад итгэж байгаа. Гэтэл одоо тэднийг буудаж, дээрэмдэж, орон гэргүй болгож байна. Тэд юунд буруутай юм бэ. Хэн үүнийг хийж байна” гэж ярьсан байна.
Жүжигчний үгээр бол одоо украинчууд, оросуудыг ах дүү ард түмэн гэж хэлэх аргагүй болсон гэнэ.
Үүний өмнө Ахежакова бас оросын сэтгүүлчийг хөнөөсөн гээд байгаа украины нисгэгч Надежда Савченког дэмжиж, шоронд хоригдож байгаад нь харамсч байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ бүхний нь төлөө оросууд жүжигчнийг заналхийлж байгаа нь энэ гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.04.06
2015.03.17
























