ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Төрийн албаны тухай, төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
16 бүлэг, 63 зүйлтэй уг хуулийн төсөл батлагдсанаар уламжлалт төрийн албаны ойлголт, үзэл баримтлалыг иргэдэд үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчилнө. Улстөрөөс хараат бус шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл баталгаажна.
Мэдлэг, чадвартай иргэдэд өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлнэ.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ОХУ, БНСУ, Унгар, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “Төрийн алба”-тай холбоотой хууль тогтоомж, туршлагыг судалсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгууржээ.

0 Сэтгэгдэл