Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Улаан бурхнаар 5 000 хүүхэд нас барж болзошгүй
Баруун Африкт “Эбола” вирус тархсан нь улаан бурхны тархалтыг тэлж болзошгүй байгааг судлаачид анхаарууллаа. Тэдний хэлснээр, улаан бурхан 5 000 хүүхдийн аминд хүрч болзошгүй аюул тулгараад байна.
Сьерра-Леон, Гвиней болон Либерид улаан бурхны халдвар авсан тохиолдол энэ онд бараг хоёр дахин нэмэгдэн өнгөрсөн онд 127 мянга байснаа 277 мянгад хүрч өсөх төлөвтэй байна гэж судлаачид урьдчилан таамаглаж байна.
“Эбола”-гийн тархалт эдгээр улсын хэдийн хүнд байдалд ороод байгаа эрүүл мэндийн тогтолцоог туйлд нь хүргэн доройтуулжээ. Тус гурван улсад 24 мянга орчим хүн “Эбола”-гийн халдвар авсны 10 мянга нь нас бараад байгаа юм.
Тэгвэл улаан бурхны тархалтын шинэ давалгаанд 5 000 хүүхэд өртөн амиа алдаж болзошгүй байна гэж Их Британийн Сауттемптоны их сургууль болон АНУ-ын Жонс-Хопкинсын их сургуулийн судлаачдын баг таамаглаж байна. “Эбола”-гийн улмаас улаан бурхан зэрэг өвчний вакцинжуулалтын явц 75 хувиар доогуур байгаа юм.
“Эбола” тархахаас өмнө дээрх гурван улсад 778 мянган хүүхэд вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй байсан бол одоо 1.1 сая хүүхэд ийм хүнд байдалд орох эрсдэлтэй байна.
Баруун Африкт “Эбола” вирус тархсан нь улаан бурхны тархалтыг тэлж болзошгүй байгааг судлаачид анхаарууллаа. Тэдний хэлснээр, улаан бурхан 5 000 хүүхдийн аминд хүрч болзошгүй аюул тулгараад байна.Сьерра-Леон, Гвиней болон Либерид улаан бурхны халдвар авсан тохиолдол энэ онд бараг хоёр дахин нэмэгдэн өнгөрсөн онд 127 мянга байснаа 277 мянгад хүрч өсөх төлөвтэй байна гэж судлаачид урьдчилан таамаглаж байна.

0 Сэтгэгдэл