Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Дэлхийн шилдэг багшийг нэг сая ам.доллараар шагналаа
АНУ-ын Мэйн мужийн багш Нэнси Атвел дэлхийн хамгийн шилдэг багшаар шалгарч, нэг сая ам.долларын шагнал гардлаа. “Varkey Foundation” сангаас санаачлан Дэлхийн шилдэг багшийн шагналыг энэ жилээс гардуулж эхэлсний анхных нь Нэнси Атвел болж байгаа юм. Тэрээр 1990 онд уншлага, бичлэгийн заах аргыг сайжруулахаар боловсролын төв байгуулж, энэ талаар хэдэн арван ном бичиж байжээ. Түүнтэй хамт 10 багш энэ шагналын төлөө нэр дэвшсэн бөгөөд шагналыг Дубайд болсон Дэлхийн боловсрол, ур чадварын форумын үеэр гардуулсан байна.
Тэрээр шагналын мөнгөө өөртөө зориулахгүй, боловсролыг сайжруулах талаар нийтэд тустай үйл хэрэгт зарцуулна гэж амлажээ. Дэлхийн шилдэг багш хэмээх энэ шинэ шагналыг багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, энэ мэргэжилд шилдгүүдийг татах зорилгоор үүсгэсэн гэж АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон шагнал гардуулах үеэр мэдэгдсэн юм.
АНУ-ын Мэйн мужийн багш Нэнси Атвел дэлхийн хамгийн шилдэг багшаар шалгарч, нэг сая ам.долларын шагнал гардлаа. “Varkey Foundation” сангаас санаачлан Дэлхийн шилдэг багшийн шагналыг энэ жилээс гардуулж эхэлсний анхных нь Нэнси Атвел болж байгаа юм. Тэрээр 1990 онд уншлага, бичлэгийн заах аргыг сайжруулахаар боловсролын төв байгуулж, энэ талаар хэдэн арван ном бичиж байжээ. Түүнтэй хамт 10 багш энэ шагналын төлөө нэр дэвшсэн бөгөөд шагналыг Дубайд болсон Дэлхийн боловсрол, ур чадварын форумын үеэр гардуулсан байна. Тэрээр шагналын мөнгөө өөртөө зориулахгүй, боловсролыг сайжруулах талаар нийтэд тустай үйл хэрэгт зарцуулна гэж амлажээ. Дэлхийн шилдэг багш хэмээх энэ шинэ шагналыг багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, энэ мэргэжилд шилдгүүдийг татах зорилгоор үүсгэсэн гэж АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон шагнал гардуулах үеэр мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
























